Хорих 461-р ангиас оргосон сэжигтэн С.Төмөрийг өнөөдөр /2019.06.21/ 06.00 цагийн үед Замын-Үүдээс баривчилсан байна. Сэжигтэн С.Төмөр нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд хорих 461-р ангид хоригдож байсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа сэтгэл зүйчийн өрөөнөөс оргон зайлсан юм. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулснаар Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилжээ.
С.Төмөр нь 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан аж. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн гэдгийг албаныхан онцлоод байсан билээ.
Одоо түүний шалгагдаж байгаа зүйл анги дээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх зүйл анги мөн нэмэгдэж, ял нь хүндрэх юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ