3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа

3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа

Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг эхнээсээ тодорлоо.

Монголын эрэгтэй баг “B” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа.

Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Өчигдөр Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт бичигдлээ. Манай залуус Украйныг хожсон тохиолдолд цааш өрсөлдөх боломжтой болох байсан. Энэ тоглолт маш өрсөлдөөнтэй болж, тоглолтын үндсэн 10 минут  16:16-аар өндөрлөсөн. Ингээд нэмэлт цагт украйнчууд түрүүлж хоёр оноо авч чадсанаар шилдэг наймд үлдлээ.

“Bхэсэг

  • Украйн – 3 хожил, 1 хожигдол
  • Пуэрто Рико – 3 хожил, 1 хожигдол
  • Монгол – 2 хожил, 2 хожигдол /ОХУ, Эстонийг хожив/
  • Эстони – 1 хожил, 3 хожигдол
  • ОХУ – 1 хожил, 3 хожигдол

Анх удаа ДАШТ-д оролцсон Монголын эмэгтэй баг “А” хэсэгт Испани, Румын, Чех, Ираны багуудтай багтаж, хожил авч чадсангүй. Манай эмэгтэйчүүд хамгийн эхний тоглолтоо Ирантай хийж, тоглолтын төгсгөлд 19:18-аар ялагдсан.

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, маргааш медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Эрэгтэй багуудаас Украйн, Пуэрто Рико, Польш, Латвийн багууд шалгараад байна. Мөн эмэгтэй багуудаас БНХАУ, Румын, Испани, Унгарын багууд шилдэг наймд үлджээ. Өнөөдөр үлдсэн хэсгийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж