"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно" | News.MN

"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно"

"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно"

"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно"

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Үе үеийн парламент Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх цаг болсон гэдгийг ярьж  ярьж, хэлсээр ирсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн.Тэгвэл өнгөрөгч Мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн нь  нэг алхам урагшлалаа.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага, хэрэгцээг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна.Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болох суурь хууль. Үндсэн хуулиндаа бид хэр  сайн өөрчлөлт хийж чадна төдий чинээгээр бусад органик хуулиудад эрхзүйн хэм хэмжээ зохицуулалтууд сайжирна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хэд хэдэн парламентыг дамжиж,  маш олон эрдэмтэн судлаачдын баг ажилласан. Нөгөөтээгүүр ард иргэдийн олон сар жилээр ярьж байгаа хүсэмжлэл яах аргагүй тогтвортой засаглал. Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлоготой, түүнийг нь хэрэгжүүлдэг засаг төрийн бодлого нь зөв байгаасай гэдгийг иргэд хүсч байна. Засаг төрийн тогтвортой байх хамгийн том баталгаа нь Монгол Улсын хөгжлийн бодлогын концепц. Бид ойрын 5-10 жилдээ хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх, дунд  хугацааны 10-20 жилийн  дотор юу  юуг хийх цаашлаад урт хугацаандаа 30-40 жилийн дараа Монгол Улс ямар улс болсон байх вэ гэдэг хөгжлийн бодлогын концепцыг Үндсэн хуулиараа баталгаажуулж, үүнийг  төрийн албан хаагчид  маань тогтвортой ажиллаж байж авч явна. Миний гаргаж байгаа гол санал бол төрийн алба мерит  зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэдгийг Үндсэн хуульд тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр тухайн төрийн албан хаагч таван жил ажиллаад ахлах мэргэжилтэн, 15 жил ажиллаад Төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн зорилго зорилтыг өөртөө тавьж ажиллана. Санамсаргүй  хэн нэгэн орж ирэнгүүтээ дарга болохгүй гэсэн үг. Тухайн төрийн албан хаагч өөрөө л хичээвэл 10 жилийн дараа газрын дарга, 15 жилийн дараа салбарынхаа Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшиж ажиллана гэдэг  энэ тоглоомынхоо дүрмийг маш тодорхой болгох ёстой.

УИХ  томилгооны байгууллага болж хувирсан. Хуулийн төсөлд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болсноор УИХ хууль батлах чиглэлдээ бүрэн анхаарна гэж харж байна л даа?

-Тийм ээ. Байнгын парламенттай улс орны хувьд парламентын төлөвшил нь цаг хугацаа өнгөрөх тусам парламентад сонгогдсон гишүүдийнхээ төлөвшлөөр дамжиж бий болдог. Өнөөдөр Монголын парламент 30 жилийн настай гээд аваад үзвэл цаашдаа 100 жилийн настай парламентын түвшинд хүрч төлөвшихийн тулд УИХ-ын хууль батлах эрхзүйн чадамжаа сайжруулах шаардлагатай. Монгол Улсын хөгжлийн бодлогод эрхзүйн хувьд шаардлагатай байгаа зохицуулалтыг мэдэрч хуулиуддаа тусгадаг байх чадварлаг байх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоногоос доошгүй хуралдана гэж тусгасан нь УИХ хууль эрхзүйн шинэчлэлүүдийг хийх боломж илүү бүрдэнэ гэж харж байна.

-УИХ төсвийг хэнээс, юунаас ч хараат бус баталдаг. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн талаарх УИХ-ын  бүрэн эрхийг хязгаарлаж Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлагаа нэмэгдүүлэхгүй байх заалтыг зарим гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 

-УИХ-ын онцгой эрх бол Монгол Улсын төсвийг батлах. Төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тийм учраас татвараа төлсөн иргэд маань төсвийн мөнгө эргээд улс орны хөгжилд зарцуулагдаж чадаж байна уу гэдэгт хяналт тавих боломж  тодорхой түвшинд ахина гэж харж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан хянаж мөн Ерөнхий сайдыг огцруулах, улс төрийн хариуцлага тооцох асуудлыг  давхар тусгасан учраас чухал ач холбогдолтой заалт  гэж харж байна.

-Ерөнхийдөө Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, ямар ямар нэр хаягтай яамдуудтай байхаа шийдвэрлэнэ. Ер нь яамдын нэр хаягаар нь ямар бодлого хэрэгжүүлэх  засаг вэ гэдгийг шууд уншдаг л даа. Хуулийн төсөлд Засгийн газрын гишүүнээ ямар  нэгэн алдаа гаргасан тохиолдолд цаг алдахгүйгээр огцруулах, томилох эрхийг нь Ерөнхий сайдад өгч байгаа нь Ерөнхий сайдад ажлаа хийх, бодлогоо хэрэгжүүлэх маш том боломжийг олгож байгаа юм. Магадгүй  бодлогоо хэрэгжүүлэхгүй, сахилга хариуцлагаа тооцохгүй байх тохиолдолд Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулах зохицуулалтыг хамтад нь оруулсан. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох учраас аль болох Ерөнхий сайд танхимаа шахаж үр дүнтэй ажиллах  боломж нь бүрдэнэ.

-УИХ-ын гишүүний насны босгыг тогтоох санал хэлэлцүүлгийн явцад гарч байсан. Харин өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүний насны босгыг тогтоогоогүй. Насны босго тогтоох шаардлага байгаа эсэхэд та ямар тайлбар хэлэх вэ?

-Шаардлага бий. Бид өнгөрснөөсөө сургамж авах хэрэгтэй. Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” эртнээс хэлж ирсэн ард түмэн .Ёсзүйн төлөвшил бий болоогүй, хувийнхаа амьдралыг төвхнүүлж  хувь хүн болж төлөвшиж чадаагүй хүн парламентад орвол алдаа гаргах магадлалтай гэдгийг энэ парламентаас гарсан сургамж бий.

Нас, мэргэжил, чадвар, хувь хүний төлөвшил гээд бүх талаасаа шүүсээ шахуулж байж парламентын босгыг давдаг байх нь олон улсад тогтсон жишиг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох заалт тусгагдсан нь төрийн нэгдсэн бодлого алдагдах юм биш үү?

-Миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа заалтын нэг нь энэ. Шууд ардчиллын зарчим, төлөөллийн ардчиллын зарчим хоёрыг хольж хутгаж болохгүй. УИХ-ын гишүүд иргэдээсээ сонгогдон тэднийхээ төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг. Тэгвэл сум, дүүргийн Засаг даргыг нутгийн өөрөө удирдах ёсных нь зарчмаар ажиллуулахгүй бол арай гэж төлөвшиж байгаа парламентын засаглалын эрхзүйг алдагдуулахыг үгүйсгэхгүй.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн өөрчлөлтийг засах боломж нь хэр байгаа бол?

-Өргөн барьсан асуудлуудын хүрээнд чамбайруулах боломж байгаа гэж харж байна. Зарим хуульчийн тайлбарласнаар оруулж ирсэн  томьёоллыг өөрчлөх боломжгүй гэж хэлж байгаа. УИХ-ын гишүүдэд хуулиа хэлэлцээд батлах эрх байгаа тохиолдолд шүүсийг нь маш сайн шахаж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар УИХ-ын гишүүд нухацтай, олон талаас нь харж хэлэлцэх ёстой. Бид энэ  суурь хуулиндаа олон жил амьдрах өөрчлөлтийг хийхийн тулд хариуцлагатай хандаасай гэж хүсч  байна.

-Ажлын хэсэг болон гишүүдийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр өгөөж, үр дүнг улс орны хөгжил, засаглалын тогтвортой байдал зэрэг  илүүтэй  том зураглалаар тайлбарлаж байгаа. Тэгвэл Дорж, Дулмаагийн амьдралд ямар өөрчлөлтийг авчрах юм бэ?

-Монгол Улсын хөгжлийн ноён нуруу, бодлогыг авч явахад ямар эдийн засгийн бодлогоор цааш явах вэ гэдгийг Үндсэн хуульдаа цогц хэлбэрээр агуулгыг баталгаажуулах нь зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэн надад юу авчрах, миний орлого яаж нэмэгдэх, газрын доорх баялгийн эзэн байх эрх маань яаж баталгаажих  вэ зэрэг энэ бүхэн иргэндээ ойлгомжтой, тодорхой байх ёстой. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад энэ чиглэлд нэлээн тодруулга гаргаж асуудалд хандахгүй бол нэмэлт өөрчлөлтийн ар талд төрийн өмчийг Засгийн газар шийдээд явах асуудал хуулийн нуувч дор орж ирэх ёсгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-06-21 185.39.141.208

horvoogiin hamgiin hamgiin l***r em adgiin j****r …

Avatar

Иргэн 2019-06-21 103.57.95.199

Энэ тэнэгтэй юугаа ярьдгийм? Энгийн иргэдтэй яриач сэтгүүлчээ. Тэд чамд мөнгө өгөхгүй болохоор тэр үү? Мартагдчихаж магадгүй гээд хэнд ч хэрэггүй энэ мэт амьтад мөнгө өгөөд ярилцлага өгдөг.

Avatar

зочин 2019-06-21 202.21.108.148

МӨН Ч ОРОЙХОН СЭРЖ БАЙНА ДАА!!!ЗҮҮДЛЭЭГҮЙ Л БАЙХ ДАА?? ЕР НЬ УНТДАГ ГИШҮҮДЭЭ СЭРЭЭЖУ БАЙЛ ДАА? ИНГЭЭД АЛДААГАА ХУРДАН ЗАСААД СУУДАЛДАА ТҮР ТОГТООЧ!

Avatar

иргэн 2019-06-21 202.179.24.31

ёстой нөгөө 2 нүүр гаргаж аль ч Төрийн үед амьдрах чадвартай гэдгээ харуулж яваа Эмэгтэй дээ өнөө цагийн Төрийн алба хашигчидын Сонгодог дүр төрх өнөө Кино нь дээр гардаг шиг Нэг гуанзангаас нөгөө гуанзруу гэдэг шиг л өчигдөр МЭнхболдын талд зогсож байсан Хүн өнөөдөр Хүрэлсүхийн талд яриад л сууж байхын жишээний ийм л Хүн хол явж байгаам

Avatar

Зочин 2019-06-21 106.102.1.99

Бялдууч б**с долоогч авгай ханаж цадаагүй юу зайлаачээ

Avatar

Зочин 2019-06-21 66.181.176.15

БИ БҮГД НАЙРАМДАХ ЯПОН УЛСЫН ЛЕВЕРПУЛЬ БАГЫГ ДЭМЖДЭГ

Avatar

ЗУРГАН ДЭЭР 2019-06-21 202.9.43.49

БЯЛДУУЧ ДОЛДОЙЧ ЗАЛЬЖИН ОВЖИН ХУУРАМЧ ХУЛГАЙЧ 2 НҮҮРТНИЙ ҮНЭН ДҮР ТӨРХ ХАРАГДАЖ БАЙНА ДА .БОЛЖ БОЛЖ

Avatar

Zochin 2019-06-21 103.26.194.113

Tsogzolmaa gishvvn vzel bidoldoo vnench saihan bolosroltoi helj yarij bgaa ni tsegtstei zaluu veiinhendee vlger jishee saihan emegtei shvv.Ta nar shig hen negnii gar huluin vzvvr boldog hvn bush. Odoo hen ni yamar hvn be gedgiig sain meddeg bolsoon MONGOLCHUUD

Avatar

Зочин 2019-06-21 202.9.43.49

Мэлгэрийн б**с хошногыг олон жил долоож хулгайлж ирсэн гар хөл бологч гэдгийг олон түмэн мэднэ л дээ

Avatar

Oyutan 2019-06-21 66.181.176.253

Mongolian tur hen, haana yamar ajil hiij, ter ni ur duntei baidag esehiig hyanadaggui yum uu? Bi Europe-t surdag. Ene hun ungursun namar, bas ene havar Europe-d irsen. Buteesen ajil l lav baihgui, uneheer haramsmaar. Albanii ajil nertei ch zugaatsaj baigaad l butsdag yum bilee. Uulzaltand helj bui ug yaria, biee avch yavaa ni ih hurliin gishuun gehed hetsuu l sanagdsan daa.

Avatar

ners 2019-06-21 122.201.23.122

7845

Avatar

duu 2019-06-21 122.201.23.122

bn bn

Avatar

ner 2019-06-21 122.201.23.122

hudlaa hudlaa

Avatar

Хөөрхий муу Цогзол эгч жаргаж л байг 2019-06-21 64.119.24.40

Цогзолмаа өнчин ядуу өсөж, экс нөхөртөө зодуулж хэд хэд салж их зовж явсан юм гэнэлээ. Нам дагаад амьдрал нь дээшилсэн. Болоош дээ

Avatar

Магнай 2019-06-21 59.153.112.220

Цогзолмаа гишүүн чинь харинч жудагтай, эрдэм боловсролтой хүнлэг сайн эмэгтэйшдээ?! ҮХ-ын өөрчлөлтийн талаар ойлгомжтой сайхан мэдээлэл өгсөн байна?! Энэ доогуур чалчигсад бол ёстой юуч ойлгодоггүй малнууд л байхгүй юу даа?! Магадгүй гадны дотны дайснуудын гар хөл бологсод байхыг үгүйсгэх арга алгаа?!

Avatar

Батаа 2019-06-21 59.153.112.220

Цогзолмаа гишүүн чинь харинч жудагтай, эрдэм боловсролтой хүнлэг сайн эмэгтэйшдээ?! ҮХ-ын өөрчлөлтийн талаар ойлгомжтой сайхан мэдээлэл өгсөн байна?! Энэ доогуур чалчигсад бол ёстой юуч ойлгодоггүй малнууд л байхгүй юу даа?! Магадгүй гадны дотны дайснуудын гар хөл бологсод байхыг үгүйсгэх арга алгаа?!

Avatar

Зочин 2019-06-21 109.70.100.25

ENIIG NIIGMEES TUSGAARLAH YOSTOI SHUU ! ! !

Avatar

zailbl taarna 2019-06-21 202.126.89.158

Hudlaa show hiidg yurunhiilugch, yurunhii said. Hund temdeg zuuj sportiin temzeen uzhees oor id shid alga ter 2 t

Avatar

Зочин 2019-06-21 103.111.68.3

ӨРӨӨ ЯДАЖ ЭНЭ ШИЖИГИЙН МУУХАЙ ЗУРГАА СОЛИУЛЧИХДАГГҮЙ ЭЭ?

Avatar

Зочин 2019-06-21 66.181.178.60

энэ х***а нар шижиг гэж ямар үг хэрэглээд байна аа?

Avatar

Зочин 2019-06-21 182.160.0.253

хэрэгтэй байна шүү гээд улс орноо бужигнуулах маягтай харагдаж байна.

Avatar

Зочин 2019-06-21 182.160.0.253

Үндсэн хуулийг засах ажлын хэсгийн гишүүдээ маш сайн сонгосон байнаа. Их сургуулийн багш нар, хуулийн мэрэгжилтнүүд ….. маш их итгэл төрж байна. Хүрэлсүх маягийн хүмүүс ороогүйд баяртай байна гэж хүмүүс ярьж байна. МАН эр хүн шиг зориглон Үндсэн хуулиа барьж аваад засчих хэрэгтэй. Ингэж чадахгүй бол Монгол минь эмх замбраагүй байдал руу орно шүү. Хүүк баахан түрүүч Жа нарыг цуглуулчихаад та нарын дэмжлэг их

Avatar

Hun 2019-06-21 203.91.115.50

Ene avgain huuhed nuhur geed ger buleeree turiin alband darga hiideg 60 terbum gej yariad baigaa yum hanar door n baihad ATG yugaa hiigeed baigaan boloo, hudlaa shunaltai avgai uuriin huuhduudee end tend dargaar taviuldag ichih bulchirhaigui baidal..

Avatar

Зочин 2019-06-21 202.21.113.238

Цогзолмаа гэгч энэ шуналтай авгай өөрийн нөхөр болон хүүхдүүдээ төрийн албанд шахаж баяжсан үл бүтэх нөхөр, хууль хяналтын байгууллага сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-21 203.91.115.37

Энэ хөдөөнөөс ирсэн хүн байх аа хүй нэгдлийн царайтай

Avatar

Зочин 2019-06-21 66.181.170.73

жудагтай дүр эсгэж оноо авах гэсэн оролдлого. ер нь пүлтүүш юу ч хийж чадахгүй байгааг монголын ард түмэн харлаа үзлээ, одоо өөр яах гэсэн юм пүлтүүш огцор

Avatar

Нэргүй 2019-06-21 122.201.26.206

Цогзолмаа гишүүн чинь харинч жудагтай, эрдэм боловсролтой хүнлэг сайн эмэгтэйшдээ?! ҮХ-ын өөрчлөлтийн талаар ойлгомжтой сайхан мэдээлэл өгсөн байна?! Энэ доогуур чалчигсад бол ёстой юуч ойлгодоггүй малнууд л байхгүй юу даа?! Магадгүй гадны дотны дайснуудын гар хөл бологсод байхыг үгүйсгэх арга алгаа?!

Avatar

Зочин 2019-06-21 122.201.26.206

Цогзолмаа гишүүн чинь харинч жудагтай, эрдэм боловсролтой хүнлэг сайн эмэгтэйшдээ?! ҮХ-ын өөрчлөлтийн талаар ойлгомжтой сайхан мэдээлэл өгсөн байна?! Энэ доогуур чалчигсад бол ёстой юуч ойлгодоггүй малнууд л байхгүй юу даа?! Магадгүй гадны дотны дайснуудын гар хөл бологсод байхыг үгүйсгэх арга алгаа?!

Avatar

Зочин 2019-06-21 185.220.101.31

ХА ХА

Avatar

ОГТ ИЧИХГҮЙ ЮМАА 2019-06-21 185.220.101.31

ШОРОНГИЙН ТОНУУЛЧИН ХЯТАД ХАР АВГАЙ ДЭЭРЭЭС ХОЙШ ХҮРЭЛСҮХЭД ДОЛЬДОГНООД ЭЛГИЙН ЮМ БОЛЖИЙНАА

Avatar

Иргэн 2019-06-21 122.201.26.206

Цогзолмаа гишүүн чинь харинч жудагтай, эрдэм боловсролтой хүнлэг сайн эмэгтэйшдээ?! ҮХ-ын өөрчлөлтийн талаар ойлгомжтой сайхан мэдээлэл өгсөн байна?! Энэ доогуур чалчигсад бол ёстой юуч ойлгодоггүй малнууд л байхгүй юу даа?! Магадгүй гадны дотны дайснуудын гар хөл бологсод байхыг үгүйсгэх арга алгаа?!

Avatar

zochin 2019-06-21 66.70.228.168

Ми Ие гийн гал хам баригдахаа хүлээгээд хэвтэж бай чи !

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.1

DOLOOGCH

Avatar

Зочин 2019-06-21 103.111.68.3

ЭНЭ БЯЛДУУЧИЛСАН ЦАРАЙТАЙ УЛС ТӨРИЙН я***н

Avatar

irgen 2019-06-21 59.153.84.70

hudlaa songuuli duhuhuur shaaaj bhiin avgai chin chamaig dahij songono gej bodoo yu?

Avatar

Зочин 2019-06-21 202.21.100.210

Хуулийн өөрчлөлтийг сайхан тайлбарлаж байна. Өөрчлөлтийн зарим зүйл заалтын цаад утга учрыг ойлголлоо. Ер нь эрхийг нь өгч байж үүргийг нь шаарддаг ёс дэлхийн жам юм даа.

Avatar

Зочин 2019-06-21 66.181.191.226

Энэ ву вэ, мангас уу?

Avatar

Shagdar 2019-06-21 202.126.89.175

Nuhriinhuu idej uuhiig hamgaalah gej dolignoj bh shivdee har avgai chin

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.1

Өөрийнх нь хулгай дээрэм хамтран амьдрагч Саранжавынхаас нь давж унана уу гэхээс дутахгүй ээ хөө

Avatar

Зочин 2019-06-21 139.5.217.52

ЦАРАЙ = ГОШНОГО

Avatar

Зочин 2019-06-21 103.111.68.3

ЭНЭ АВГАЙГИЙН БАЙЖ БАЙГАА ГЭЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж