Зуныг "ашиглах" сургалтууд

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Зуныг "ашиглах" сургалтууд

Зуныг "ашиглах" сургалтууд

 Зуны улиралд хүүхдүүдийн хичээл сургууль амарч, эцэг эхчүүд хүүхдээ зуслан, аялал зугаалгад явуулахаас гадна янз бүрийн сургалтад хамруулахыг хичээдэг билээ.  Иймд энэ зун ажиллах өдөр өнжүүлэх төв сургалт, дугуйлангийн талаар сурвалжиллаа.


Монгол Улсад өдөр өнжүүлэх төвтэй холбоотой тогтсон стандарт байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Монголын өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжүүлэх" төвүүдийн нэгдсэн холбооноос өдгөө 43 өдөр өнжүүлэх төвийг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбооны өдөр өнжүүлэх төвүүд нь хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тааруулан мэргэжлийн хамт олон ажилладаг гэдэг утгаараа “хаяггүй” төвүүдээс ялгаатай гэнэ.

ХҮҮХДИЙГ ЗАЛХААХ БИШ СЭТГЭХҮЙН ОНЦЛОГТ ТААРУУЛАН СУРГАНА

Бид тус холбооныхонтой уулзаж өдөр өнжүүлэх төвүүдийн талаарх мэдээлэл авахаар зорив. Холбооны тэргүүн П.Ганцэцэг өдгөө дөрөв дэх жилдээ өдөр өнжүүлэх ажиллуулж буй бөгөөд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тааруулан хичээлийн хөтөлбөрөө боловсруулдаг юм байна. Тэрбээр “Манай холбоонд нэгдсэн 43 өдөр өнжүүлэхэд шатрын дугуйлан, зургийн дугуйлан бүгдэд нь хичээллэдэг. Харин таван өдөр өнжүүлэхэд англи хэлний тусгай сургалт ордог бол гуравт нь гар урлалын дугуйлан, ажиллаж байна. Энэ мэтчилэн хүүхдийн насанд нь тохирсон үйлчилгээ явуулж байна.

П.Ганцэцэг багшийн эрхэлдэг “Дэлгэр ундарга” өдөр өнжүүлэх төвд хэсэг хором саатлаа. Бяцхан үрсийн цангинасан инээд,  цэвэр цэмцгэр анги танхим биднийг угтлаа. Тус өдөр өнжүүлэх төв нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай бөгөөд зуны хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна. Үнийн хувьд 290 мянган төгрөгөөр 1-5 дугаар ангийн хүүхдийг хамруулдаг ажээ. Гол давуу тал нь математикийн сургалтыг гүнзгийрүүлэн явуулдаг гэж тайлбарлалаа. Одоогоор тус төвд арав гаруй хүүхэд өнжиж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилын дагуу хичээлээ давтдаг ажээ.

“ДЭЛГЭР УНДАРГА” ТӨВИЙНХЭН ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИАР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА 

-Танай холбоонд 43 өдөр өнжүүлэх төв нэгдсэн юм байна. Одоогоор эдгээр төвүүдээс зуны элсэлт авч байгаа хэчнээн төвүүд байна вэ?

-“Монголын хүүхэд хөгжүүлэх холбоо” байгуулагдсанаас хойш дөрөв дэх жилдээ явж байна. Одоогоор 43 өдөр өнжүүлэх төв холбоонд нэгдсэн. Манай холбооны гишүүн төвүүд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өдөр өнжүүлэх гэдэг нь 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг, эх нь ажилдаа явсан хойгуур хичээлээс хүргэж өгөх, авах, дулаан орон байраар хангах, эрүүл орчин тойрон цэвэр аюулгүй орчинд өдрийн турш харах үйлчилгээг үзүүлдэг. Хүүхэд харах үйлчилгээ бол хүүхдийг хараад суугаад байхдаа биш хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг нь явуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл хүүхдийн өөрийнх нь нас сэтгэхүйд тохирсон хөтөлбөртэй юм.

-Тухайлбал, ямар хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа вэ?

-Холбооны гишүүн төвүүдийн гол арга барил нь хүүхдийг залхаах биш 30 минутын зайтай гурван удаагийн давталттай хичээлийг давтуулдаг. Мөн тухайн хүүхдийн ангийн багштай гэрээлдэг учраас гэрийн даалгаврын талаар ярилцаж тохиролцдог. Манай холбоонд нэгдсэн төвүүдийн онцлог нь хүүхдийг залхаах биш ядраахгүй олон цагаар суулгахгүй хичээллэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийг олон цаг суулгаснаар стресс бухимдал, нуруунд суулт өгөх эрсдэлтэй. Харин цагийн хуваарийн дагуу 30-аас оройн 19.30 минут хүртэл ажиллаж байна.

-Сурагчдын амралт эхэлчихсэн болохоор өдөр өнжүүлэх төвийн ачаалал харьцангуй буурсан байх?

-Ачаалал ер бага байна. Хүүхдүүд амралт, зусландаа явсан байна. Одоогоор Улаанбаатар хотод манай холбооны гишүүн төвүүдээс гурван өдөр өнжүүлэх ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт “Зуны” өдөр өнжүүлэх, “Дэлгэр Ундарга”, “Нэгэн зүгт” гэсэн төвүүд ажиллаж байна.

-Өдөр өнжүүлэхийн үнэ төлбөрийн тухайд ямар ханштай байна вэ?

-Бүсчлэлээс шалтгаалан янз бүр байгаа. Үнийн хувьд дийлэнхдээ 150-350 мянган төгрөгийн хооронд байна.

-Өдөр өнжүүлэхийн нийгэмд үзүүлж буй ач холбогдлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Өдөр өнжүүлэхийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг асар их. 1-5 дугаар ангийн хүүхдүүд танин мэдэхүйн хэрэгцээ асар өндөр байдаг. Хэн дуртай нь нээсэн өдөр өнжүүлэхэд хүүхдээ өгчихөөр эргээд хүүхэд хохирдог тохиолдол их байгаа. Хүүхэд гэж хэн бэ гэдэг онцлогийг танин мэдэж түүнд тааруулан сургалт явуулах нь чухал. Нөгөөтэйгүүр манай холбооны гишүүн 43 төв бол энэ хэрэгцээг бүрэн хангасан хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэдтэй ажиллах чадвартай төвүүд юм.

-Танай төвийн давуу тал онцлогийн тухайд?

-Манай төвүүдэд хеликобактери үрждэггүй хамгийн сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэвэл манай холбооны гишүүн төвүүдэд хандаарай гэж зөвлөе. Мөн манай холбоодын төвийн багш, тогооч нар сүрьеэгийн шинжилгээнд хамрагдсан хамт олон билээ.

Сонирхуулахад, Гэр бүл хүүхэд залуучуудын газар тус холбоо хамтран жил бүр өдөр өнжүүлэх төвүүдийн хүртээмж, эрүүл ахуйн судалгааг явуулдаг гэнэ. Судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд 277 өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд жилдээ 1-5 ангийн 1000 гаруй хүүхэд хамрагддаг гэсэн судалгаа гарчээ.

ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ АЖИЛЛАДАГ “ЗУНЫ” ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ 

Дараа нь бид Баянзүрх дүүрэгт байрлах “Зуны” өдөр өнжүүлэх төвөөр оров. Оройн 18 цаг өнгөрч байсан тул эцэг эхчүүд эхнээсээ хүүхдээ авахаар  ирсэн байлаа. Биднийг очиход тус төвийн багш эмэгтэй эцэг эхчүүдэд тухайн хүүхдийн гэрийн даалгавар, харилцаа, хандлагын талаар ярилцаж байсан юм. Тус төв нь байгуулагдаад гурван жил болсон бөгөөд "Кино үйлдвэр" орчимдоо танигдсан, мэргэжлийн байгууллага ажээ. Эцэг эхчүүд ч тус төвд ам сайтай байгаагаа илэрхийлсэн юм.

Эцэг эхийн төлөөлөл болох иргэн Д.Баярцэнгэл “Цаг наргүй ажилладаг ээж аавуудын ажлыг өдөр өнжүүлэхийн багш нар хөнгөлж байна. Манай охин одоо гуравдугаар анги. Өдөр өнжүүлэх төв хайгаад их судалж үзсэн. Энэ хавьдаа эднийх гайгүй гэж сонсоод хүүхдээ явуулж байна. Миний охин ч гэсэн өөрөө дуртай, сонирхолтой санагдаж байгаа нь анзаарагдлаа гэв.

ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХЭД ХҮҮХДЭЭ ӨГЧИХВӨЛ ЭРГЭЭД ХҮҮХЭД ХОХИРНО

Тус төвийн багш Б.Мягмарсүрэн “Жилийн дөрвөн улирал ажилладаг. Энэ хавийн иргэдийн дийлэнх нь цэргийн хүмүүс байдаг. Цэргийнхэн чинь энд тэнд томилолтоор их явдаг болохоор хүүхэд харах хүнгүй болчихдог. Хичээлийн шинэ жил эхэлмэгц хоёр ээлжээр 1-5 дугаар ангийн хүүхэд авч үйлчилдэг. Манай төв метр квадратдаа тааруулаад 20 хүүхэд хүлээн авах чадалтай. Онцлог гэвэл хүүхэд хөгжүүлэх сургалтыг түлхүү явуулдаг. Шатар, даам, зургийн дугуйлан ордог. Бид эцэг эхчүүдтэй гурвалсан гэрээ хийдэг. Өнөөдрийн байдлаар 12 хүүхэд явж байна. Өдрийн хоёр хоолтой, цай компот нь цаг харгалзахгүй уулгадаг. Өдөр өнжүүлэх гэхээр орж ирснээс нь хойш хичээл хийлгээд байх биш тухайн хүүхдийн харилцаа, нийгэмшил, сэтгэлгээг хөгжүүлэх байдлаар ажилладаг. Эцэг эхчүүдэд "танай хүүхэд ийм дутагдалтай шүү эндээр анхаараарай" гэх мэт гэр бүл талаас нь  зөвлөгөө өгдөг. Төлбөрийн хувьд 180 мянган төгрөг байгаа. Бид сэтгэл судлаач, хүүхдийн эмчтэй хамтран ажилладаг онцлогтой. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд өдөр өнжүүлэхийн аюулгүй байдлыг судалж, мэргэжлийн багш боловсон хүчинтэй эсэхийг судлах хэрэгтэй” гэлээ.

Энэ оны  тоон мэдээллээс хүргэхэд Улаанбаатар хотод 227, орон нутгийн 14 аймагт 55 өдөр өнжүүлэх төв ажиллаж байна. Нийт өдөр өнжүүлэх төвд 5314 хүүхэд хамрагдаж байгаагийн 85 хувь буюу 4480 хүүхэд Улаанбаатар хотод, 15 хувь буюу 834 нь орон нутагт хамрагддаг гэнэ.  Хүйсээр нь авч үзвэл 52 хувь нь эрэгтэй, 48 хувь нь эмэгтэй бөгөөд 75 хувь нь 6-8 нас, 24 хувь нь 9-12 насныхан байгаа ажээ. Бид нийслэлд хотод албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг “баталгаатай” өдөр өнжүүлэхээр ороход ийм байна. Иймээс эцэг эхчүүдэд хандаж хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн багш, тогоочтой  буух хаяг, буцах эзэнтэй өдөр өнжүүлэхэд хүүхдээ өгөхийг зөвлөе.

 Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүд хүүхдээ ямар сургалт, дугуйланд явуулах вэ гэж ам уралдан ярилцдаг. Үүнд хариулт өгөхийн тулд хамгийн эрэлттэй сургалт, дугуйлангийн талаар мэдээллийг хүргэе.


УСАН БАССЕЙНУУД ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА

Зуны улиралд усан спортоор хичээллэхэд хүний зүрх судсанд ачаалал бага өгч биеийг эрүүлжүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулдаг гэдэг.  Тэр дундаа нөхөн сэргээх эмчилгээ буюу эмчилгээний сэлэлтийг бүх эмнэлэг, урьдчилан сэргийлэх ба нөхөн сэргээх байгууллагууд буюу эмнэлэг, сувилал янз бүрийн үе шаттай явуулдаг байна.

Тухайлбал, бие султай хүн, хүүхдүүдэд эрүүлжүүлэх сэлэлтийг тусгай ангилж, зохион байгуулагчийн хатуу хяналт дор бэлтгэсэн программын дагуу явуулснаар эмчилдэг төдийгүй усан дотор идэвхтэй хөдөлгөөн хийснээр бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхжин оюуны болон биеийн хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг гэдгийг усан бассейны багш нар хэлж байна. Улаанбаатар хот дотор үйл ажиллагаагаа явуулдаг усан спорт сургалтын төвүүдийн хаяг, үнэ ханш зэрэг ерөнхий мэдээллийг сонирхож үзлээ. Ихэнх бассейнуудын үнэ ханш нэг удаа 20-50 мянган төгрөг, хүүхэд багачууд бүтэн сар хичээллэх нь 150-180 мянган төгрөгийн төлбөртэй байдаг юм байна.

"CREATIVE BAMBOO" ХҮҮХДИЙН СУРГАЛТ, ДУГУЙЛАНГИЙН ТӨВ 

"Creative Bamboo" буюу  төв нь 2017 оны есдүгээр сард байгуулагдсан бага насны (0-12 нас) хүүхэдтэй гэр бүлд зориулсан хүүхэд, гэр бүлийн бүтээлч төв юм. Хүн төрөлхтний тархиний хөгжлийн 90% нь 0-5 насанд явагдаж дуусдаг гэдгийг шинжлэх ухаан баталсан бөгөөд гагцхүү энэ үед хүүхдийн амьдрах ертөнцийг баялаг байлгах нь хамгийн чухал юм. Тиймээс хүүхдийг олон талаас нь хөгжүүлэх, аав ээжийнхээ хамтаар цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, магадгүй таны өөр хаана ч олох боломжгүй цоо шинэ, сонирхолтой дугуйлангуудыг бид чадварлаг мэргэжилтэнгүүдийн хамтаар боловсруулдаг Монголдоо анхдагч төв билээ. Манай дугуйлангууд жилийн дөрвөн улиралд хуваагдан, улирал бүр тодорхой сэдвийн дор 12 долоо хоног үргэлжлэн явагдах хөтөлбөрүүдтэй аж.

Дэлгэрэнгүйг энд дарж харна уу.

“ТОЯА” ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН АКАДЕМИ 

“Тояа” Хүүхэд хөгжлийн академи нь Улаанбаатар хотын 9 дүүрэг болон орон нутагт 14 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлэийн хувьд 3-16 насны хүүхдүүдэд зориулсан Соробан сампин, Баруун тархи сургалтыг зохион байгуулдаг.

Энэ хичээлийн жилийн сургалт ирэх сарын 9-нд эхлэх бөгөөд бүх салбарууд дээр бүртгэл явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88090605, 89078512

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

МОНГОЛ СОРАБАН СУРГАЛТЫН ТӨВ 

Mongol soroban-н зураг.

”Монгол соробан” сургалтын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5-16 насны хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу соробангийн дүрмээр цээжээр бодож сургах сургалтыг Япон стандартын дагуу явуулж байна. Тус төвд суралцагч хүүхдүүд анхан, дунд, гүнзгий, дээд гэсэн 4 шатанд суралцаж, соробангийн сургалтын үндсэн хөтөлбөрийг дуусгана. Үндсэн хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн Нэмэлт хөтөлбөрт суралцах боломжтой.

Монгол соробан төвийн сургалт:

  • Ердийн сургалт 7 хоногт 2 удаа 90 минутаар явагдана. Суралцагч 7 хоногийн 2 удаагийн хичээлийн өдөр, цагаа багштайгаа ярьж тохиролцон, ангиа сонгоно.
  • Бямба, ням гаригийн анги бий.
  • Сурагчдын улирлын амралтын үеэр түргэвчилсэн сургалтыг зохион байгуулдаг.
  • 5-6 настнуудыг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлнэ
  • 6-8 дугаар сард зуны сургалт (7 хоногт 5 удаа) явагдана.
  • Шилдэг сурагчид Японд болох сургалт-аялалд хамрагддаг.

Холбоо барих утас: 11-323734, 95953734

Хаяг: Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байр. Бусад салбаруудын мэдээллийг утсаар лавлана уу.

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЛАБОРАТОРИ ХҮРЭЭЛЭН

Хүүхэд Хөгжлийн Лаборатори Хүрээлэн-н зураг.

хүүхэд хөгжлийн хүрээлэн нь ЕБС-ийн сурагчдад зориулан уран зургийн болон гадаад хэлний сургалтуудыг явуулдаг. Хүүхдэд хайртай, хүүхэд хөгжил судлалыг шинэ шатанд гаргахаар судалж буй Сэтгэл судлаач нараас гадна мэргэшсэн багш нар таны хүүхдийн боловсролд анхаарал хандуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг  8901-2390 890123988,Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

МАРГААШ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

SMART сургалтын төвөөс Зуны сургалтынхаа нээлт болгож 6-р сарын 22-ны бямба гарагт 10.00-14.30 цагийн хооронд сургалтын төвтэй танилцах, бүртгүүлэх, нээлттэй хичээлд суух, зөвлөгөө мэдээлэл авах, Mөн эцэг эхчүүд сурагчдадаа зориулан Aнгли хэлийг хэрхэн хурдан сурах, Xүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх сургалтуудыг зохион байгуулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээний маань зочин илтгэгчээр:

– Цэнгэл /хүүхдийн хүмүүжил, мэргэжил сонголт/

– Англи хэлний багш /Эцэг эхчүүдэд зориулсан англи хэлийг сурах аргачлал, заавар зөвлөгөө/ нар оролцоно. Лекц: 11:00 цагт эхэлнэ.

Mөн SMART сургалтын төвөөс

– Бүх сургалтууддаа зөвхөн энэ өдөр 55% буюу 95.000 төгрөгөөр суралцах боломжтой

– Cургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах

– Xүүхдийн ангиуддаа нээлттэй хичээл үнэгүй орох

– Англи хэлний зуны сургалтын хүссэн ангидаа суралцах 3 сарын эрх тус тус болно.

– Эцэг эхчүүд сурагчид та бүхнийг манай нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна. жич: үнэ төлбөргүй

Xаяг: Чингэлтэй дүүрэг MN tower /Тэнгис кино театрын хажууд/ 11 давхарт

Xолбогдох утас: 8009-5004, 9408-6020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж