Мансууруулах төрлийн хууль бус үйлдэлтэй тэмцэхэд Европын улстай хамтарна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Мансууруулах төрлийн хууль бус үйлдэлтэй тэмцэхэд Европын улстай хамтарна

Мансууруулах төрлийн хууль бус үйлдэлтэй тэмцэхэд Европын улстай хамтарна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны зургадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Терроризмд турхирч хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  бүх нийгмийг хандуулах нь”сэдэвт дээд хэмжээний олон улсын бага хурал  зохион байгуулагдаж байна. Бага хурлыг нээж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл төлөөлөгчид, зочдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр,  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Терроризмд турхирч хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  бүх нийгмийг хандуулах нь”сэдэвт бүс нутаг хоорондын дээд хэмжээний бага хуралд оролцож байгаа Та бүхний амрыг эрэн мэндчилж байна. Өнөөдрийн бага хуралд НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, олон улсын байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, түнш, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл оролцож байгааг танилцуулахад таатай байна.

НҮБ-ын гишүүн улсуудын терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний бага хурлаас 2018 онд терроризмын эрсдлийг арилгах боломж өндөр гэдгийг хүлээн зөвшөөрч,  энэ хүрээнд бүс нутгийн хурал зөвлөлгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулж болохыг чиглэл болгосны дагуу Монгол Улс өнөөдрийн энэ хурлыг зохион байгуулж байна. НҮБ-аас 2006 онд баталсан Терроризмтой тэмцэх дэлхий дахины стратегид терроризмын эсрэг тэмцэлд нийгмийн бүх давхаргыг татан оролцуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх замаар энх тайван, шударга ёс, хүний хөгжлийн тогтолцоо, үндэстэн ястан, шашин, түүний үнэт зүйлс, үзэл санаа, соёлыг хүндэтгэхийг уриалсан. Нөгөө талаар хүчирхийлэл дагуулсан экстремизмээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөвлөгөө, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 3/18 тоот тунхаглалд энх тайван, яриа хэлэлцээ, шударга ёс, итгэлцэл, зөвшилцлийг тогтооход шинэ үеийн үүрэг оролцоо чухал болохыг онцолсон байдаг.

Иймээс бид энэ удаагийн Бага хурлаар терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийг бүхэлд нь хандуулах зорилгоор

  • Хүний эрхэд нийцсэн, хүйсийн тэгш эрхийг хангасан үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэх,
  • Улс хоорондын итгэлцэл, зөвшилцөлд үндэслэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх,
  • Урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хурлын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн явдалд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Уг бага хурлаас гарах дүгнэлт, саналыг нэгтгэж, бүс нутаг хоорондын ирээдүйн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний зураглалыг тодорхойлно гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Мөн хурлын үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга, хурандаа Д.Гэрэл хурал даргалагч НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Мухаммад Шах, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц (РАТС)-ийн Гүйцэтгэх хорооны захирал Жумахон Файёзович Гиёсов нартай ажлын уулзалт хийв.

Хурлын үеэр ТЕГ-ын дарга Д.Гэрэл ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Мухаммад Шах, Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц (РАТС)-ийн Гүйцэтгэх хорооны захирал Жумахон Файёзович Гиёсов нарыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар манай улс ЕАБХАБ-тай терроризмоос урьдчилан сэргийлэх, терроризмын санхүүжилтийг таслан зогсоох, хүний эрхийг дээдлэн хангах, онц-чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн, терроризм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэсэн 3 чиглэлээрх асуудлыг онцгойлон авч хэлэлцэв. Тодруулбал,

  • Европын Холбооны улсуудын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг  илрүүлэх, шинжлэх тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа авах, ДНХ-ийн лаборатори байгуулахад дэмжлэг авах асуудлаар манай талаас урьдчилан тавьсан хүсэлтээ баталгаажуулж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов. Мөн энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдаа сургалтад тогтмол хамруулах, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
  • Терроризмтой тэмцэх чиглэлээр НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, олон улсын байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд, ЕАБХАБ-ын гишүүн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл хамтран терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийг бүхэлд нь хандуулах, үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх замаар улс орнуудын ирээдүйн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний үр дүнг бэхжүүлэх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсаас хэрэгжүүлж буй зарим томоохон арга хэмжээнүүд, тэр дундаа хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагуудаас бүрдсэн Үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авч зохих үр дүнд хүрч байгааг илэрхийлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  хууль бус эргэлттэй тэмцэх туршлага, мэдлэгээ харилцан солилцох, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах, хамтарсан арга хэмжээ явуулахад идэвхтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар хамтын тохиролцоонд хүрэв.

ЭХ СУРВАЛЖ: ТЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж