“Top University-2019” боловсролын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

“Top University-2019” боловсролын үзэсгэлэн болно

“Top University-2019” боловсролын үзэсгэлэн болно

“Монголын залуу эрдэмтэн багш нарын холбоо",  "Монголын дээд сургуулиудын консерциум" хамтран ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчдөд мэргэжил сонголтоо хийхэд нь туслах зорилгоор нэг дор олон эх сурвалжаас мэдээлэл авч болох “Top University-2019” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Эцэг эхчүүд болон ЕБСургууль төгсөгчдийн хүсэлтийн дагуу энэхүү боловсролын үзэсгэлэн нь элсэлтийн ерөнхий шалгалтын дараа болж байгаагаараа онцлог юм. Тус үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн ТОП их дээд сургуулиуд, коллеж болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, оюутны хөгжлийн зээлийн танилцуулга гэх мэт оюутнуудад хэрэгцээт үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд оролцож байна.

ТОП их сургуулиудаас мэргэжлээ сонгохын зэрэгцээ анги хамт олноороо Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт дурсгалын зургаа авахуулах, 700 хүний суудалтай 3D кино танхимд кино үзэх, залуу үеийн төлөөл болсон урлаг спортын олны танил алдартнуудтай дурсгалын зураг татуулах, үзүүлэх тоглолт үзэх зэрэг давхар боломжууд хүлээж байна.

Үзэсгэлэн: 2019 оны 6-р сарын 24-нөөс 7-р сарын 7-ны өдрийг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд БГД 11-р хороо МҮИС-ийн чанх урд “Инноваци технологийн төв”-ийн 1 давхарт зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж