ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байна | News.MN

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байна

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байна

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Томас Гремингер Улаанбаатар хотноо 2019 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

ЕНБД Томас Гремингер энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хуралд оролцохын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл нартай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт “Евроази дахь ЕАБХАБ-ын үүрэг, роль” сэдвээр илтгэл тавина.

Тус байгууллагын өмнөх ЕНБД Ламберто Занниер 2013 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор анх ирж байсан удаатай.

ЕАБХАБ нь 57 гишүүнтэй  бөгөөд  байгууллагын үйл ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөн, хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын дараах улс төрийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж,  2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 57 дахь гишүүн орон болсон.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

> 2019-06-20 49.0.212.97

Тэр байгууллага чинь манай МАН-ын хулгайч авилгалчдад хүртээлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж