Youtube, Universal Music хамтарч хуучны клипүүдийг шинэчилж байна | News.MN

Youtube, Universal Music хамтарч хуучны клипүүдийг шинэчилж байна

Youtube, Universal Music хамтарч хуучны клипүүдийг шинэчилж байна

Youtube, Universal Music хамтарч хуучны клипүүдийг шинэчилж байна

Хөгжмийн хамгийн том гурван компанийн нэг болох “Universal Music Group”, “Youtube” хамтран хуучин дуунуудын клипийг чанарыг сайжруулахаар ажлаа эхлүүлжээ. Хоёр компани 2020 оныг дуустал 1000 гаруй дууны чанарыг шинэчлэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд шинэчилсэн клипийг #Remastered гэсэн хаштагтай цацах аж.

Ингэснээр хуучны дуунуудын дуу, дүрс байж болох хамгийн дээд чанартайгаар Youtube-д байрших бөгөөд дууны хандалт, лайк, URL нь өөрчлөгдөхгүй гэнэ. Одоогийн байдлаар Lady Gaga-гийн 2009 онд гаргасан “Bad romance”,  Maroon 5 хамтлагийн 2004 онд хийгдсэн “She will be loved”, Beastie Boys хамтлагийн 1994 оны “Sabotage”,  Том Петтигийн 1989 оны “Free fallin,” зэрэг тухайн үедээ хит болж байсан маш олон дуунууд шинэчлэгдээд байгаа ажээ.  “Гайхалтай дууны клипүүд нь үе үеийн хүмүүст урлагийн мэдрэмж өгөх урлагийн бүтээл юм. Яг л үнэлж баршгүй уран зураг, музейн баримлуудтай адил цаг хугацаа өнгөрөхөд арчилгаа хэрэгтэй зүйл.” Youtube-ийн удирдлагууд тодотгожээ.

Б.ЦОЛМОН

Эх сурвалж: Billboard.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж