УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр нар харьяалагддаг. Гэвч тэднээс хэн нь ч өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд ирсэнгүй.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь өчигдөр 09.30 цагаас эхлэн хуралдаж, 20.30 цагт хуралдаанаа өндөрлүүлсэн юм. Ийн урт сунжруу хуралдсанаас МАН-ын бүлгийн гишүүд ядарч хуралдаандаа ирсэнгүй амрав уу, эсвэл өөр шалтгаан байсан уу гэдэг тодорхойгүй байна.
Дээрх байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ бол чухал хуулийн төсөл.
Г.ДАРЬ