Шведэд шумуулнаас хамгаалах “dubstep” цомог бүтээжээ | News.MN

Шведэд шумуулнаас хамгаалах “dubstep” цомог бүтээжээ

Шведэд шумуулнаас хамгаалах “dubstep” цомог бүтээжээ

Шведэд шумуулнаас хамгаалах “dubstep” цомог бүтээжээ

Энэ оны хавар анагаах ухааны судалгаа, халдварт өвчний талаар нийтлэл бэлтгэдэг Acta Tropica сэтгүүлд эрдэмтдийн шумуул дээр хийсэн судалгааны хачирхалтай үр дүнг танилцуулаад байсан билээ. Энэ нь Dubstep урсгалын гол төлөөлөгчдийн нэг Skrillex-ийн 2010 оны хит “Scary monsters and Nice sprites” дууг тоглуулах нь шумуулнаас хамгаалдаг талаар байсан юм.

Учир нь тус дуу хэт өндөр болон хэт нам дууны давтамж агуулснаар шумуул хүн рүү дайрах явцыг багасгаж байсан байна. Харин энэхүү судалгааны үр дүнг үндэслэн Шведийн “Apotek Hjärtat” эмийн үйлдвэр хүүхдийн алдартай дуунуудын dubstep хувилбартай цомог гаргасан байна. Тус цомгийн нэр нь ‘Smashing Mosquito Summer Edition 2019” бөгөөд хөгжмийн стриминг үйлчилгээнүүдээр дамжуулан сонсох боломжтой байгаа ажээ. Мөн тэд энэхүү цомог хүүхдүүдээ шумуулаас хамгаалах хөгжилтэй арга гэдгийг онцолсон байна.

Б.ЦОЛМОН

Эх сурвалж: Nme.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

> 2019-06-20 49.0.212.97

Тэр дуунуудыг чанга тавихаар л шумуулнууд чихээ дараад зугтаах юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж