Лас Вегас хот дахь Мадам Тюссон музейд зургадугаар сарын 19-ний өдөр реппер Drake-ийн лааны тосон баримал нэмэгдсэн байна. Энэхүү баримал репперийн бүх цаг үеийн хамгийн алдартай “Hotline Bling” дууны клипний хэсгийг харуулснаараа онцлогтой ажээ.
Тус музейн студийн менежер Адам Морей хэлэхдээ “Сарын турш маш их мэдээлэл цуглуулж, судалгааны ажил дээр үндэслэж баримлын бүх хэсгийг манай Лондонд байрладаг студийн мастер барималчид, зураачид, засал чимэглэгчид маш чадварлагаар хийсэн. Баримлын шавраар үндсэн биеийг гаргаж, лааны тосоор бүрж, тосон будаг ашиглан өнгийг нь гайхалтай тохируулан будсан. Энэ үнэхээр ажиллагаа ихтэй, эцэж цуцмаар ажил байсан ч энэ нь бидний хийсэн ажлуудаас хамгийн лааны тосон баримал болсон” гэж онцолжээ.
Б.ЦОЛМОН
Эх сурвалж: Billboard.com
Холбоотой мэдээ