НАМЗХ-ныхон маргааш чуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

НАМЗХ-ныхон маргааш чуулна

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны V Их хурал ирэх амралтын өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан тус холбооны залуучуудын дунд ширүүхэн маргаан мэтгэлцээн өрнөөд байгаа нь нэгэнт ил болсон.

Ээлжит Их хурлыг тойрсон маргааны нэг гол сэдэв болоод байгаа дүрмээ зөрчин хурлаа хийлгүй хэдэн сонгуулийн нүүрийг үзэж буй гэх Нийслэлийн НАМЗХ-ны чуулган маргааш хуралдахаар болжээ. Нийслэлийн НАМЗХ-ны хувьд чуулганаа хийх хугацаа нь хэтэрснээс гадна одоо тус холбоог удирдаж байгаа эрхмүүд нь тус холбооны дүрэмд заасан насны хязгаараас хэтэрсэн буюу 40 насны босго алхсан эрхэмүүд аж.

Тэгвэл нийслэлийн НАМЗХ-ны жирийн гишүүд дэмжигчид хэд хэдэн удаагийн сонгуулиудад МАН амжилтгүй оролцсоны хариуцлагыг холбооныхоо удирдлагуудын хуучирч, ужгирсан байдлаас үүдэлтэй хэмээн үзэж Нийслэлийн НАМЗХ-ыг шинэчлэх түр хороог байгуулан холбооныхоо болон намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлснийг удирдлагууд нь хүлээн авч тус холбооны чуулганыг маргааш хуралдуулахаар болжээ.

Шинэчлэх хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагыг НАМЗХ-ны Ерөнхийлөгч зөв зүйтэй шаардлага хэмээн үзэж дүрэмд заасан ёсоор тус холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа их хурал зохион байгуулах ажлын хэсэг нь хэлэлцэж олонхийн саналаар дэмжиж чуулганыг нь зарласнаас гадна Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд нь дэмжсэн байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж