Оросууд зүүн эргийн хоёр боомтоо нэгтгэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Оросууд зүүн эргийн хоёр боомтоо нэгтгэж магадгүй

Оросууд зүүн эргийн хоёр боомтоо нэгтгэж магадгүй

Оросын Хабаровск мужид харъяалагддаг далайн эргийн хоёр том боомтыг нэгтгэж нэг төв болгох тухай Хабаровск мужийн Тээвэр, замын аж ахуйн эрхэлсэн сайд Валерий Немытов Пүрэв гаригт /2019.06.20/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Хабаровск мужийн экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зохион байгуулсан мужийн Амбан захирагч уулзалтын үеэр энэ асуудал яригдсан байна. Бүс нутгийн тээврийн коридорыг хөгжүүлэх ирээдүйн төлөвийн хүрээнд дээрх санал тавигджээ.

Тухайлбал, Ванино болон Совгавань боомтыг нэгтгэн нэг комплекс болгох талаар яригдаж байгаа бөгөөд шийдвэрийг ирэх 2020 онд гаргах юм.

Ванино боомт Оросын экспортын гол боомтын нэг бөгөөд энэ боомтоор дамжуулан Оросын зүүн болон зүүн хойд мужууд Япон, БНСУ, БНХАУ, Австрали, АНУ болон Ази, номхон далайн орнууд руу экспортын бараа бүтээгдэхүүнээ гаргадаг. Совгавань боомт нь Ванинотой зэргэлдээ байдаг, нэг ерөнхий дэд бүтэцтэй боомтууд юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж