Москва хотод хэрэгжиж байгаа Хог хаягдлыг ангилж хаях төсөл амжилттай байх нь хотын дэд бүтэц болон иргэдийн мэдээлэлтэй байхаас хамаарна хэмээн шинжээчид үзэж байна.
Москва хотын захиргааны энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар энэ төслийн хэрэгжилтийн талаар авч хэлэлцсэн бөгөөд нийслэл хотод энэ төсөл харьцангуй амжилттай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Энэ ондоо багтаан нийслэл хотын бүх гудамж, хороо болгонд хог ангилах зориулалтын савуудыг тавих юм. Хэрвээ төсөл ийм маягаар амжилттай байвал 2022 онд хэлүүлэхээр төлөвлөсөн төслийн дараагийн шатыг 2020 оны нэгдүгээр сараас эхлүүлж болно гэж хотын захиргаа үзэж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ