Оросын "Роскосмос" корпорац өөрсдийн үйлдвэрлэсэн трамвайг Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан олон улсын зорчигч тээврийн инновацийн SmartTRANSPORT үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Трамвайг "Челябинский метеор" хэмээн нэрлэжээ.
“Роскосмос” корпорацийн бүрэлдэхүүнд байдаг Усть-Катавскийн вагон үйлдвэрлэлийн заводад энэ трамвайг хийж байгаа ажээ. “Дараа дараагийн сонирхолтой моделийн загьарууд гарсан, захиалга хүлээж байна” хэмээн “Роскосмос”-ийн тэргүүн Дмитрий Рогозин өөрийн Twitter хаягтаа жиргэжээ.
2013 оны хоёрдугаар сарын 15-нд Челябинск хотод солир унасан нь тухайн үед дэлхий даяар дуулиан болж байсан юм. 30-50 км-ийн өндөрт асар хүчтэй дэлбэрэлт болж, Челябинск мужийн өргөн газрыг хамран солирын үртсүүд цацагдсан юм. Солирын дэлбэрэлтийг Уралын нуруу болон Казахстаны хойд зүгийн оршин суугчид хүртэл харсан гэж тухайн үед мэдээлж байсан. Хамгийн том хэмжээний солирын үртэс нь Челябинскаас баруун тийш 78 км-ийн зайд Чебаркуль нуурын хавьд унасан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2019-06-21 202.131.236.122
Одоо баахан Трамбай Монгол уруу шахна. Орос мэдээж буцалтгүй тусламжаар хэдийг өгнө.Өөр авах стандартыг нь хангасан улс байхгүй учраас. Манайхан өр зээл тавьж хотоор нэг нь замыг нь тавина. Төсөл хэрэгжиж дуусахаасаа өмнө санхүүжилт байхгүй зогсоно.
> 2019-06-21 49.0.212.220
Нээрээ шүү, сансрын пуужингийн үйлдвэрлэлээрээ дагнамаар юм, трамвэй тролебус биш ядаад нисэх онгоц гаргавал дөхөмтэй л баймаар
ХЭХЭ 2019-06-21 66.181.188.124
БИТГИЙ МӨӨР
зочин 2019-06-21 66.181.161.58
Тарамвай д ямарч технолог хэрэггүй .. хэдэн угольник нийлүүлээд л , цахилгаан хөдөлгүүр тавиад л , будчихна ….гайхуулах гээд байгаа муу хаашаа юм ..
Зочин 2019-06-21 106.102.128.220
Хаха тэгвэл чацга царайлсан монголчууд өөрсдөө арайхийж хадаасаа үйлдвэрлэдэг болсон гэл үү юу гэлээ. Өөрсдөө хийж чаддаг юм нь гар урлалын бүтээгдэхүүн, эсгий таавчиг төдийхнөөр хязгаарлагддаг монголчууд шүү дээ. Өөр өндөр технологи шаардсан юм хийж үйлдвэрлэе гэхээр чацга царайлсан төр засаг нь огт дэмждэггүй, чадвартай хэдэн инженер мэргэжилтнүүд аргаа ядаад гадаадад гарчихсан, зомби шиг монголчууд нь өөрсдөө гадаадын бараа бүтээгдэхүүнийг бурханчлан шүтээд л байж байх шив дээ хаха чааваас.
Зочин 2019-06-21 66.181.176.176
энэ роскосмосд хулгай нүүрлэчихсэн удахгүй түмпэн ч хийж чадахаа болино доо
Зочин 2019-06-21 73.92.12.67
Ангараг руу трамвайгаар зорчоод л…. Путин жолооч нь, Кабаева кондуктор хийчихсэн…..