Оросын "Роскосмос" корпорац өөрсдийн үйлдвэрлэсэн трамвайг Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан олон улсын зорчигч тээврийн инновацийн SmartTRANSPORT үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Трамвайг "Челябинский метеор" хэмээн нэрлэжээ.
“Роскосмос” корпорацийн бүрэлдэхүүнд байдаг Усть-Катавскийн вагон үйлдвэрлэлийн заводад энэ трамвайг хийж байгаа ажээ. “Дараа дараагийн сонирхолтой моделийн загьарууд гарсан, захиалга хүлээж байна” хэмээн “Роскосмос”-ийн тэргүүн Дмитрий Рогозин өөрийн Twitter хаягтаа жиргэжээ.
2013 оны хоёрдугаар сарын 15-нд Челябинск хотод солир унасан нь тухайн үед дэлхий даяар дуулиан болж байсан юм. 30-50 км-ийн өндөрт асар хүчтэй дэлбэрэлт болж, Челябинск мужийн өргөн газрыг хамран солирын үртсүүд цацагдсан юм. Солирын дэлбэрэлтийг Уралын нуруу болон Казахстаны хойд зүгийн оршин суугчид хүртэл харсан гэж тухайн үед мэдээлж байсан. Хамгийн том хэмжээний солирын үртэс нь Челябинскаас баруун тийш 78 км-ийн зайд Чебаркуль нуурын хавьд унасан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ