NHL-ийн улирлын шилдэгүүд тодорлоо | News.MN

NHL-ийн улирлын шилдэгүүд тодорлоо

NHL-ийн улирлын шилдэгүүд тодорлоо

NHL-ийн улирлын шилдэгүүд тодорлоо

Улирлын шилдгүүд тодорлоо NHL-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна. Ёслолын ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа бөгөөд шагналууд ихэнх нь эзэд тодорч байна.

Оны рүүки буюу шилдэг шинэ тоглогчид очдог Калдер цомыг Ванкувер Кэнайкс багийн Швед тоглогч Е.Петтерссон хүртжээ. Тэрбээр санал асуулгаар Ж.Биннингтон бон Р.Далин нарыг ардаа орхисон юм. 2017 оны драфтын тавд Е.Петтерссон энэ улирал анх удаагаа Үндэсний хоккейн лигт тоглохдоо 71 тоглолтонд 28 гоол, 38 дамжуулалт өгч 66 оноо авсан. Тэгвэл Тампа Бэй Лайтнинг багийн Орос залуу Н.Кучеров гурван цомыг өөрийн болгожээ. Тэрээр 128 оноогоор лигийг тэргүүлж Арт Росс буюу лигийн тэргүүн тоглогч болоод байсан бол улирлын үнэ цэнэтэй тоглогчид очдог Харт Трофиг, шүүгчдийн саналаар тодруулдаг Тед Линдсэй цомуудыг анх удаагаа хүртжээ. Лигийн шилдэг хаалгачаар Тампа Бэй Лайтнинг багийн Орос хаалгач А.Василевский шалгарлаа.

Орос хаалгач шилдгийн төлөө Даллас Старсын Б.Бишоп, Нью-Йорк Айландерс багийн Р.Лейнер нартай өрсөлдсөн юм. Шилдэг хамгаалагчаар энэ улиралд таамаглашгүй амжилт үзүүлж плэй-оффт шалгарсан Калгари Флэймз багийн М.Жиордано хүртсэн бол шилдэг дасгалжуулагчаар Нью-Йорк Айландерс багийн Б.Троц, шилдэг менежерээр Бостон Брюинс багийн Д.Свийней хүртжээ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж