Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.4 дэх хэсэг, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэдэд дарамт учруулсан, нийгэм эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан зохицуулалт болсон, улмаар Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн мэдээллийг ирүүлжээ. 

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийхээр товлоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж