Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зургадугаар сарын 19-ний өдөр Монголын ахмадын шигшээ баг алдарт "Арсенал" клубийн тоглогч асан домогт Роберт Пирес тэргүүтэй Францын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа билээ.
Тэгвэл маргааш буюу зургадугаар сарын 18-ны өдрийн 12.00 цагт энэхүү тоглолтын талаарх мэдээллийг МХБХ-ны байранд өгөх аж. Тус хуралд Монгол, Францын шигшээ багуудын төлөөлөл болон МХБХ-ны удирдлагууд оролцоно.
Ч.БОЛ