Төлөөлөгч Хуан алслагдсан суманд эрүүл мэндийн үйлчилгээний цэг хандивлах арга хэмжээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Төлөөлөгч Хуан алслагдсан суманд эрүүл мэндийн үйлчилгээний цэг хандивлах арга хэмжээнд оролцлоо

Тайваниас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багт эмнэлгийн үйлчилгээний цэгийг хандивлав.

Төлөөлөгч Хуан Куо Рун 6 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо Дорноговь аймгаас хүрэлцэн ирсэн болон бусад албаны хүмүүсийн хамтаар Тайваний төлөөлөгчийн газраас санхүүжүүлж буй алслагдсан суманд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэгийг хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Хуан төлөөлөгч хэлсэн үгэндээ, энэхүү эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэг урьд нь Завхан, Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт нээгдсэн ба энэ удаа Дорноговь аймгийн алслагдсан сумын ард иргэдэд ийнхүү хүрч байна. Тайваний Ротари клубээс энэ жил мөн Дорноговь аймгийн усны чанарыг дээшлүүлэх зорилгоор ус цэвэршүүлэх тусгай төхөөрөмжийг хандивласан билээ. Энэ нь Тайваний зүгээс орон нутгийн ард иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулахад анхаарч буйн нэгэн жишээ юм гэж хэллээ. Мөн тэрбээр Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Монгол гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг”-ийн тэргүүн С.Болд нарын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн төсөл амжилттай хэрэгжиж байна гэдгийг онцоллоо. Энэхүү энгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэгээс эхлэн Дорноговь аймагтай эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж, ард иргэдийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж чадна гэж найдаж байна гэв.

Тайваниас Дорноговь аймагт хандивласан эмнэлгийн үйлчилгээний цэгийн дотоод тохижилт.

Мөн Дорноговь аймгийн албаны хүмүүс Тайваний зүгээс үзүүлж буй дэмжлэгт талархлаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж