Бүс нутгийн дээд хэмжээний бага хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Бүс нутгийн дээд хэмжээний бага хурал болж байна

Бүс нутгийн дээд хэмжээний бага хурал болж байна

ТЕРРОРИЗМД ТУРХИРЧ БУЙ ХҮЧИРХИЙЛЭЛ ДАГУУЛСАН ЭКСТРЕМИЗМ, РАДИКАЛЧЛАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХЭД НИЙГМИЙГ ХАНДУУЛАХ НЬ” СЭДЭВТ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ БҮС НУТГИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын санаачилгаар Монгол Улсын Засгийн газар, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай тус тус хамтран зохион байгуулж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурлын нээлт өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд болов.

Тус арга хэмжээний нээлтийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг удирдаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бигийн дарга Т.Гремингер, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны ажилтан Мухаммад Р.Шах нар бага хурлын нээлтийн үг хэлэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хөгжиж буй улсын терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх бололцоог зохих түвшинд хүргэснээр террорист этгээд болон гэмт хэрэгтний үйл ажиллагаагаа явуулах орон зай нь улам бүр багасна”, “Терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, түүний дотор мансууруулах бодисын наймаа зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байдгийг бид санах хэрэгтэй. Мансууруулах бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын хувьд хүмүүсийн оюун ухаанд нөлөөлж хүчирхийллийн хэт туйлшралд өртөмтгий болгодог” хэмээн онцлов.

Энэхүү бүс нутгийн бага хуралд Ази, Европын 180 орчим бодлого тодорхойлогч, иргэний нийгмийн төлөөлөл, Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд болон хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцож, терроризмтой тэмцэхэд хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаасаа хуваалцахаас гадна энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд соёл, шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог сайжруулж, итгэлцэлийг бий болгох, үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулахад бүх нийтийн оролцоог хангах талаар хэлэлцэж байна.

Бүс нутгийн бага хуралд ЕАБХАБ-ыг 2019 онд даргалж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын төлөөлөгч Милан Сиганик, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар хүндэт зочноор мөн оролцож, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог дэмжих, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрсдийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Бүс нутгийн бага хурал нь энэ сарын 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотноо үргэлжилнэ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж