Дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ

Дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сард “Тэнгэр шиг бай” хэмээх өөрийн бие даасан тоглолтоороо фенүүддээ бэлэг барих нь ээ. Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ. Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдартай "Тэнгэр шиг бай" шүлгийн нэрээр өөрийн тоглолтоо нэрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Дуучин Т.Ариунаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Европын орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тодруулбал, Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар аялан тоглолтоо хийсэн билээ.

Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фенүүдээ байлдан дагуулдаг түүний энэ удаагийн тоглолтыг үнэнч фенүүд нь тэсэн ядан хүлээж сууна. Тэрбээр 2017 онд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо танилцуулсан.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж