Киану Ривз “Marvel”-ын супер баатар болох уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Киану Ривз “Marvel”-ын супер баатар болох уу?

“Marvel” студийн ерөнхийлөгч Кевин Файги супер баатруудын тухай цувралдаа жүжигчин Киану Ривзийг нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Хүн аалз” цувралын Лондон дахь сурталчилгааны үеэр хэлэхдээ “Бид супер баатруудын эгнээндээ Киану Ривзийг урьдаг. Гэхдээ бидэнтэй нэгдэх эсэх нь түүний л шийдвэр. Ямартай ч бид хамтарч ажиллах аргаа олох байх” хэмээн ярьсан байна.  Киану Ривз өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелест нээлтээ хийсэн “Тоглоомын түүх” цуврал анимейшны дөрөвдүгээр ангид Кабуум гүнгийн дүрд дуу оруулжээ.

Өдгөө 54 настай Киану Ривз  сүүлд Жон Вик цувралд дүр бүтээсэн юм. “Жон Вик: Гуравдугаар бүлэг” кино өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийснээс хойш 277 сая ам.долларын ашиг орлогыг цуглуулжээ. Мөн тэрбээр “Netflix”-ийн цувралд дүр бүтээж буй.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж