Улсын их сургуулиудад авлигын эрсдэл бага байдаг гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Улсын их сургуулиудад авлигын эрсдэл бага байдаг гэв

Улсын их сургуулиудад авлигын эрсдэл бага байдаг гэв

Авлигатай тэмцэх газраас боловсролын байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор авлигын эрсдэлийг үнэлгээг хийсэн байна. Тухайлбал, тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д дээрх үнэлгээний тайланг өнөөдөр /2019.06.20/ танилцууллаа.

Уг судалгааг энэ оны хоёрдугаар сарын нэгнээс энэ сарыг хүртэл хийсэн бөгөөд тоон судалгааны, чанарын, баримт шинжилгээний аргыг ашигласан болохыг тус газрын судалгаа, шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр онцлов. Судалгааны дүнгээс гурван сургууль нь дундаж эрсдэлтэй, эрсдэл багатай гэсэн үнэлгээг авсан. Эрсдэлийн дүнгээр нь харвал МУИС 2.92, МУБИС 2.57, АШУҮИС 3.02 үнэлгээтэй буюу дундаж эрсдэлт үнэлгээтэй гэжээ. Харин төсөв санхүү шилэн данстай холбоотой нийтлэг зөрчил илэрсэн болохыг судлаачид хэллээ. Харин оюутнуудын зүгээс багш нар ном шахаж оноо нэмдэг, хүйсийн байдлаар ялгаварладаг байдал түгээмэл байдаг талаар дурдсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж