NBA-гийн финалын MVP-ээр нэрлэгдсэн Андре Игуодалагийн аварга болсныхоо дараагаар Леброн Жеймсийг хэрхэн “барьж” тоглосон талаар нь сэтгүүлч лавлахад юу гэж хариулсаныг сонирхоё. Тэрбээр бүтэн 11 жил лигт тоглохдоо Леброн Жеймсийн эсрэг хэрхэн тоглохыг донтчихсон юм шиг судалж байсан гэж хэлжээ.
“Леброны эсрэг хамгаалан тоглоход ямар байсан бэ гэж үү? Жеймс бол ямар нэгэн ил сул, дутагдалтай талгүй тоглогч. Тэгэхээр түүнийг зогсоох биш харин аль болох тоглоход нь саад тээр болох гэвэл илүү онох байх. Түүнд тухтай шидэх, тоглох боломжийг л олгохгүй байх гэсэн үг. Би лигт тоглож буй 11 жилийнхээ туршид үүнийг донтчихсон юм шиг судалж, мэдээлэл цуглуулсан. Би сагсанбөмбөгөөр донтчихсон хүн” гэж Игуодала хэлсэн байна.
Эх сурвалж: http://horom.mn