“Digital Enterprise Forum” зохион байгуулагдлаа | News.MN

“Digital Enterprise Forum” зохион байгуулагдлаа

“Digital Enterprise Forum” зохион байгуулагдлаа

Мобиком Корпораци ХХК болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран Монгол улс дахь дижитал хувьслын хөгжил, чиг хандлагыг харуулах, компаниуд хоорондоо туршлага солилцох ач холбогдол бүхий “Digital Enterprise” форумыг 2019 оны 6 дугаар сарын 18-нд Shangri-La Hotel Ulaanbaatar-т амжилттай зохион байгууллаа.

Форум “Дижитал шилжилт Монголд”, “Дараа үеийн кибер аюулгүй байдал”, “Дата анализ ба Үүлэн тооцоолол” гэсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд форумыг нээж Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Дэд Ерөнхийлөгч Жон Лионс илтгэлээ танилцуулсан юм.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү форумаар “Төрийн дижитал хувьсал”, “Хиймэл оюун ухааны шинэ эрин”, “Монголчууд дижитал бичиг үсэгт тайлагдсан байдал”, “Интернэтийн ирээдүй”, “Хэрэглэгчидтэй харилцах туршлага”, “Технологийн тоглоомын дүрмийг өөрчлөгч”, “Дараа үеийн цахим халдлагатай хэрхэн нүүр тулах вэ?”, “Зүйлсийн интернэтийн аюулгүй байдал, түүний ил тод байдал болон хяналт”, “Үүлэн тооцооллын эрин”, “Мэдээлэл технологи, харилцаа холбоог түргэсгэгч дижитал эдийн засаг” зэрэг яг энэ цаг мөчид технологийн салбарт төдийгүй дэлхий нийтээрээ цаг тутам суралцаж, судалж, шинэчилж байгаа асуудлууд хөндөгдөж, баримт судалгаанд үндэслэсэн сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм.

Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада: “Өнөөдөр би энд хоёр дүрээр ирлээ. Нэг нь Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын гишүүн, нөгөөх нь Мобиком Корпорацийн Ерөнхий захирал. Бизнесийн зөвлөлийн зүгээс бид Монгол улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлж, бизнесийн байгууллагуудтайгаа уялдаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд бизнесийн байгууллагуудынхаа дунд дижитал хувьслын үр ашгийг, боломж бололцоог сурталчлах, таниулах байсан юм. Хоёрдугаарт, Мобикомын Ерөнхий захирлын хувьд хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэхүү дижиталчлалыг шингээхийг үргэлж зорьдог.”

Форумыг хамтран зохион байгуулагч Монголын Бизнесийн Зөвлөлийг төлөөлөн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Дэд Ерөнхийлөгч Жон Лионс илтгэл тавьсан бөгөөд тэрээр “Монголын Бизнесийн Зөвлөл Growth and innovation ажлын хэсгийг 2018 оны шинээр байгуулсан. Яагаад байгуулсан гэхээр Digital Enterprise форумд яригдаж байгаа эдгээр сэдвээр л асуудал дэвшүүлж, гарах гарц шийдлийг олох, хэрэгжүүлэх зорилготой юм. Тухайлбал бизнесийн байгууллагууд яаж дижитал шилжилтийг хийх вэ? ямар дижитал технологи нэвтрүүлбэл үр ашигтай ажиллах вэ? гэдгийг монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх бизнесийн байгууллагуудын төлөөллийг хамруулж, өргөн хүрээнд эдгээр асуудлыг бид хэлэлцдэг” хэмээн хэллээ.

Дижитал шилжилт, дижитал технологийг зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамааралтай мэтээр ташаа ойлгодог. Гэтэл үүнийг бүх төрлийн бизнесийн байгууллага хийж, хэрэгжүүлж чадвал хамгийн ашигтай зөв сонголт юм. 10-аад жилийн өмнө бид цаасаар л бүх ажлаа хийж, өөрсдөө мэдээллээ хайж олоод, түүн дээрээ шинжилгээ хийгээд явдаг байсан. Тэгвэл одоо бид өөрсдөө цаасаар биш цахимаар мэдээллийг авч, тэдгээр мэдээллийг тодорхой нэгэн технологи шинжилж, судалгаа хийж өгч бидний ажлыг асар ихээр хөнгөвчилж байна.

Дэлхийд мэдээллийн технологи, сүлжээний тоног төхөөрөмж, дижитал эринд ашиглагдах программ хангамж, аюулгүй байдлын нууцлал хамгааллын системээрээ тэргүүлэгч олон улсын байгууллагууд хуран цугласан энэхүү форумын оролцогчид цаашид энэ төрлийн арга хэмжээг ойр давтамжтай зохион байгуулах хэрэгтэйг дурдаж байсан юм.  Түүнчлэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн ухаалаг шийдэл бүхий дижитал технологийн тусламж, хэрэгцээ шаардлага асар ихээр шаардагдаж, улс орнуудын бизнесийн байгууллагуудын дунд яригдаж, хэлэлцэгдэж, бүтээгдэж байгаа энэ цаг үед бид боломж бололцоотой бүхий л алхмыг хийж, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг форумд оролцогчид бүгд дуу нэгтэйгээр хэлж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

> 2019-06-20 49.0.212.97

Ингээд л нэг гоё ганган гял цял юм худлаа яриад л хуралдаад л завсарлагаанаараа ресторанд хоол идээд л, эхлээд нийт хүн амынхаа сэтгэхүйг зах зээлийн нийгэм рүү чиглүүлэх форум хэлэлцүүлэг хийх хэрэгтэй байнаа, тэгэхгүй бол эргээд марксизм дэлгэрээд баларч байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж