Монголын бадминтон сонирхогчдын холбооноос өсвөрийн бадминтоны олон улсын нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Тайланд, Энэтхэг, Макао, Сингапур, Тайвань, БНСУ, Монгол зэрэг долоон орны 99 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Спортын төв ордонд болж буй тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос, эмэгтэй хос гэсэн таван ангилалд болж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 23-д тодорно.
Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд өсвөрийн олон улсын тэмцээнээс гадна “Токио-2020” наадмын олимпийн эрхийн оноо цуглуулах насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Уг тэмцээний дараа үргэлжлүүлээд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Спортын төв ордны “А” зааланд эхлэх аж. Энэхүү тэмцээнд 24 орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх гэнэ.
Холбоотой мэдээ