УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы хуралдааныг таслалтаараа тэргүүлж байна гэсэн ташаа мэдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Гишүүн Б.Саранчимэг нь чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцдог, шалтгаангүйгээр хурал тасалдаггүй, хоцролт ч тэр бүр гаргадаггүй гишүүдийн нэг юм.
Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс гаргасан чуулганы нэгдсэн хуралдааны тавдугаар сарын 1-31-ийг хүртэлх хугацааны ирцэд нэг ч цагийн таслалт, хоцролт байхгүй байна. Түүнчлэн дөрөвдүгээр сард хоёр удаа гадаад томилолттой, бусад таван хуралдаанд бүрэн оролцжээ.
Дашрамд, энэ удаагийн УИХ-ын хувьд өмнөх парламентуудтай харьцуулахад ирц хавьгүй сайжирсан билээ.
Холбоотой мэдээ