Оддын дасгалжуулагч зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Оддын дасгалжуулагч зөвлөж байна

2 долоо хоногийн дотор сайхан өгзөг, бэлхүүс, хөлтэй болоорой

Бүсгүйчүүдийн хамгийн асуудалтай хэсгүүдийг хэрхэн гоолиг болгох талаар оддын дасгалжуулагч Tracy Anderson зөвлөж байна. Энэ дасгалуудыг долоо хоногт 3-хан удаа  хийхэд л хангалттай. Чи хоёр долоо хоногийн дотор л гайхалтай үр дүнг мэдрэх болно.Gwyneth Paltrow, Jennifer Aniston, Shakira зэрэг оддын гоолиг биеийн нууц нь тэдний багш,  Tracy Anderson-д байдаг.

За тэгэхээр, төгс биеийн төлөө урагшаа, бүсгүйчүүд ээ.

1. Дөрвөн хөллөөд баруун өвдөгөө зүүн тал руугаа багахан эргүүлж хөлөө хэдэн см шалнаас өргөөрэй.

2. Баруун хөлөө хойш тэнийлгээд өргө. Ингэхдээ хөлөө гадагш эргүүлээрэй (гутал чинь хажуу тийш харна гэсэн үг).  Мөн өлмийгөөрөө шулуун байлга. Энэ байрлалаа 5 секунд барьсны эцэст эхний байрлалдаа очно. Дасгалын давтамж нь 30 удаа. Эцэст нь  эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Дөрвөн хөллөсөн байрлалд биеийн жингээ зүүн өвдөг, зүүн тохой дээрээ төвлөрүүлээрэй. Баруун гараа зүүн дээрээ тавь. Баруун хөлөө өвдөгөөр нь нугалан дээш өргө. Энэ тохиолдолд баруун хөл шалтай параллель байна.

2. Баруун хөлөө хажуу тал руугаа таазнаас дээш гаргахгүйгээр сунга. Ингэхдээ баруун гараа зэрэг өргөөрэй (цээжин бие чинь хажуу тийш эргэнэ). Энэ дасгалыг 30 удаа хийх ёстой. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Дээш харж хэвтээд, хөлөө мөрний хэмжээтэй тавь. Гэдэсний булчингаа чангалж хоёр мөр, зүүн хөлөө (өлмийгөөр нь шулуун) өргөөрэй. Дараа нь зүүн гараараа толгойгоо түшээд, баруун гараа дэлгэ.

2. Цээжин хэсгээ дээш өргөөд зүүн хөлөө гэдэс рүүгээ тат. Ингэхдээ гараа зүүн гуяныхаа гадна талд тавиарай. Энэ дасгалын давтамж нь 30 удаа. Дараа нь эхний дасгалаасаа эхлээд хөлөө солбиж хийгээрэй.

1. Зүүн талаараа хэвтээд баруун хөлөө зүүнийгээ давуулж тавь. Баруун гараараа биеэ түшихдээ тохойгоор нь нугал. Хуруугаа цээж рүүгээ харуулж алгаа газар тавиарай. Тэгээд зүүн гараараа толгойгоо тулж дэрлэ.

2. Баруун гараараа тулж цээжин биеэ өргө. Ингэхдээ зүүн гараа газраас авч, баруун хөлөө зүүн хөлөн дээрээ тавь. Энэ байрлалаа 5 секунд бариад, эхний байрлалдаа очно. Дасгалын давтамж нь 30 удаа. Дараа нь баруун талаараа хэвтээд эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

 

1. Элгээрээ хэвтээд, хөлөө нугалан таазныхаа хавьцаа аваач. Гараа хойш сунгаж өлмий хэсгээ бариад цээжээ өргөөрэй.

2. Зүүн хөл, гараа шулуун болгож, шалнаас хэдэн см өргө. Давтамж нь  30 удаа. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Хоёр тохой дээрээ тулаад баруун хөлөө нугалж зүүн хөлөө шулуун байлга (хөлний үзүүр хэсгээ шалан дээр тавина). Гэдэсний булчингаа чангалаарай.

2. Зүүн хөлөө нугалж шалнаас 8-13 см өргөөд, хөлний үзүүрээ шулуун байлга. 2-3 секунд бариад эхний дасгалаас эхэлж хийгээрэй. Энэ дасгалаа 30 удаа хий. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.


Калориа шатаах хялбар арга

Дасгалаа илүү үр дүнтэй болгохын тулд дараах зөвлөгөөг заавал дагаарай.

ХӨГЖМӨӨ чангал. Ямар ч хүн ритмлэг хөгжим сонсох үедээ дасгалыг илүү удаан хийж чаддаг. Рок, поп хөгжим сонсож дасгал хийсэн хүмүүс хөгжимгүй хийгчдээс 15 хувиар  илүү удаан хугацаанд хийж байжээ.

ДАСГАЛАА сольж хий. Хийх дасгалаа үе үе сольж хийх нь илүү үр дүнтэй байдгийг судалгаа харуулжээ. Тэгэхээр сар бүр Cosmo-гоос шинэ санаа аваарай.

ИДЭВХТЭЙ хүний дэргэдээс бүү холд. Гүйлтийн зам дээр хурдтай гүйж байгаа эсвэл аэробикийн дасгалаа  идэвхтэй хийж буй хүний дэргэд дасгалаа хий. Ийм идэвхтэй хүний хажууд дасгал хийхэд  илүү ихийг хийж гүйцэтгэх магадлал өндөр байдаг гэдгийг сүүлийн үеийн судалгаа баталж байна.

ТЕМПЭЭ өөрчил. Нэг хэвийн хурдаар гүйхийн оронд 3 минут алхаад 1 минут хурдан гүй (нийтдээ 30 минут). Тогтмхол хурдаар дугуйгаа жийсэн дугуйчдаас хурдаа нэмж сааруулж байсан дугуйчид гурав дахин их калори хасч байж. Энэ бол саяхан хийсэн судалгааны үр дүн.

Эх сурвалж: khulangoo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж