Олон улсын санхүүгийн мэдээллийн СВИФТ байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, СВИФТ сүлжээний 2020 оны стратеги, ISO 20022 стандартад шилжих болон шинээр нэвтрүүлсэн Төлбөрийн хяналтын үйлчилгээ зэрэг сэдвээр сургалт, семинарыг Монголбанк болон арилжааны банкуудын мэргэжилтнүүдэд зориулан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад нийт 60 гаруй ажилтан оролцож, төлбөрийн системд учирч буй эрсдэл, түүнээс сэргийлэх зорилгоор СВИФТ байгууллагын зах зээлд шинээр нэвтрүүлээд буй үйлчилгээ, цаашдын зорилт, стратегийн талаар мэдээлэл авлаа.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ