
Таван жилийнхээ ойн хүрээнд “Tv Cocktail” хамтлагийнхан бие даасан инээдмийн кино хийж байгаа. Тэдний хийж буй шинэ кинонд жүжигчин Аюуш чухам хэнтэй хуримлах бол. Кинонд жүжигчин А.Цэнд-Аюуш гадаадад олон сурч байгаад Монголдоо ажиллахаар шийдээд ирсэн бүсгүйн дүрийг бүтээж байгаа юм. Харин Өөскө, Цоомоо хоёр Аюушт дурлах болов уу. Ирэх намар нээлтээ хийх энэхүү шинэ кинонд жүжигчин А.Цэнд-Аюуштай хэн хуримаа хийх бол, Өөскө юу, Цоомоо юу эсвэл Эрхэмээ юм болов уу.
М.Анир