Австрали, Хятад хоёр чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан тухай Agence France-Presse дамжуулав.
“Хоёр орны хувьд гайхамшигтай түүхэн өдөр болж байна. Энэ гэрээ нь манай хоёр орныг , бүс нутгийг өөрчлөн шинэчлэнэ. Манай дэлхийг ч шилдэг болгоход чиглэгдсэн” гэж Австралийн ерөнхий сайд Тони Эбботт хэлжээ.
Мөн тэрээр энэ гэрээ нь бие биенийхээ зах зээлийг нээн өгч буйг тэмдэглэжээ.
Баримтад Канберра хотноо Австралийн Худалдааны сайд Андрю Робб, Хятадын Арилжааны сайд Гао Хученг хоёр гарын үсгээ зуржээ.
Австрали нь Хятадын худалдааны томоохон түнш бөгөөд хоёр орны хдалдааны жилийн эргэлт нь 123 тэрбум ам.доллар болдог.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР