Шинэ Зеланд улс иргэдээсээ галт зэвсэг худалдан авч байна | News.MN

Шинэ Зеланд улс иргэдээсээ галт зэвсэг худалдан авч байна

Шинэ Зеланд улс иргэдээсээ галт зэвсэг худалдан авч байна

Шинэ Зеланд улс иргэдээсээ галт зэвсэг худалдан авч байна

Шинэ Зеландын Кристчөрч хотод өнгөрсөн гуравдугаар сард Исламын шашны хоёр сүмд зэвсэгт халдлага гарч 51 хүний амь үрэгдсэн харамсалтай явдал болсон. Энэхүү үйл явдлын дараагаар тус улсын эрх баригчид хагас автомат ангиллын бууг жирийн иргэдэд эзэмшүүлэхийг хориглосон хууль баталсан.

Дээрх хуулийн хүрээнд Шинэ Зеландын Засгийн газар өнөөдөр/2019.06.20/-өөс ард иргэдээсээ хагас автомат галт зэвсгийг худалдан авах ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ тухайн галт зэвсэг хэр элэгдэж хуучирсан эсэхийг нь харгалзан үнийн дүнгийн 95 хувь хүртэл хувийг иргэдэд буцаан олгох аж.  Нийт зургаан сар үргэлжлэх уг ажилд 136 сая ам.долларын төсвийг баталсан бөгөөд галт зэвсэг худалдан авах ажлын хүрээнд 14 гаруй бууг улсын өмч болгохоор төлөвлөсөн байна.

Шинэ Зеландад галт  зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийллийн тоо бага. Тус улсад хувь хүмүүсийн гар дээр 1,4 сая ширхэг галт зэвсэг байдаг ба нэг хүн ойролцоогоор дөрвөн буутай байдаг гэнэ. Энэ тоогоор Шинэ Зеланд улс нь иргэдийн галт зэвсэг эзэмших байдлаар дэлхийд 20 дугаарт бичигдэж байна.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж