Австрийн холбооны канцлер Вернер Файман Грекийн засгийн газрын байр суурийг дэмжин Грекийн ерөнхий сайд Алексис Ципраст түүнийгээ илэрхийлжээ. Файман, Ципрас хоёр өнөөдөр Афинд уулзан Грекийн хямралын талаар ярилцаж байгаа юм.
Гэхдээ Грек санхүүгийн тусламжийн өнөөгийн хөтөлбөрийг биелүүлэх хэрэгтэй гэж Австрийн канцлер тэмдэглэв. Евро бүсэд грек байх хэрэгтэй хэмээн Файман хэллээ.
“Зээлдүүлэгч нарын саналын талаар би мэдэж байгаа. Зарим нэг нь миний бодлоор хэтэрхий гаж байна” хэмээн канцлер мэдэгдэв. Үүнийхээ жишээ болгон хөдөлмөрийн чадвартай хүн амын дөчөөд хувь ажилгүйг тэр хэллээ. Эмнэлэгийн даатгалгүй, ажилгүй хүмүүс шинэ хязгаарлах бодлогыг ойлгохгүй Ийм хүнд нөхцөлд би Грекийн ард түмний талд байгаа гэж канлер мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР