Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна | News.MN

Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна

Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна

Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна

Өв соёлын түүхэн дурсгалт барилга, байгууламжийг хамгаалахад  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соёлын өвийн мэргэжилтнүүд БНСУ-ын туршлагыг судлан, солилцох хэлэлцүүлэг өнөөдөр /2019.06.20/ болж байна. Уран зургийн галерейд “Соёлын өв-Архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа гамшгаас сэргийлэх хэлтсийн гурван мэргэжилтэн өөрийн улсын соёлын өвийн гамшгаас хамгаалах аюулгүй ажиллагаа, туршлагаа танилцуулав.

Хоёр өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөн нь манай улсын соёлын өвд тэр дундаа архитектурын дурсгалд гамшгийн эрсдэл тохиосон үед хэрхэн бие даан болон хамтран ажиллах, бэлэн байх урьдчилан хамгаалалт төлөвлөлтийн талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бий болгоход чиглэж буй юм. Түүнчлэн манай улсад соёлын өвд хамаарах эртний түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтыг хийх арга зүй болон болзошгүй гамшигт үзэгдлээс БНСУ өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа билээ.

Тус улсад соёлын өвд хамаарах 10 мянга орчим барилга байгууламжтай ба ихэнх нь модон хийцтэй тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилладаг байна. Учир нь, ихэнх барилга байгууламж нь модон дунд байрладаг аж. Улсын төсвөөс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү их хөрөнгө оруулалт хийдэг аж.

Дурсгалтын газрын ойролцоо хиймэл нуур байгуулах, гал түймэр унтраах машин тухайн байгууламж руу ороход саадгүй байх, радио дохиолол зэргийг суурилуулж бас галд өртсөн байгууламжийн хэсгийг авч хадгалах, дараа нь сэргээн засварлахад ашигладаг гэж БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн ахлах судлаач Кан Хюн хэлж байв.

Өмнөд Солонгост 2008 онд улсын хамгаалалтын жагсаалтад нэгт бичигддэг түүх соёлын дурсгалт Сүн рэ мүн-ий  хаалганы  дээвэр  шатсанаас болж  олон хүн цочирдолд оржээ. Тухайн үед урьдчилан тооцоолоогүй гал түймэр гарсан ба эндээс үүдэн хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хаалга тойрсон хашлага хамгаалалт хийж, байгууламжид радио дохиолол болон бусад төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Уг түүхэн дурсгалт барилгын дээвэр бүхэлдээ шатсан ба галаас үлдсэн дээврийн хэсгүүдийг цуглуулж, хаалганы бүх хэсэгт задлан шинжилгээ хийн өмнөх үеийн зураг төслийг нь боловсруулснаар дахин хуучин төрхийг нь сэргээх боломж бүрджээ. Үүнтэй адил манай улсад буй сүм дугануудын зураг төслийг БНСУ-тай хамтран дижитал технологи ашиглаж зургаар баримтжуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр устаж үгүй болох аюултай соёлын өвийн барилга байгууламжийг дахин сэргээн засварлах ач холбогдолтой аж.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-20 64.119.16.181

Жижигрүүлсэн хятад сүмийг ямар юумных нь монгол өв соёл гэх вэ. Хятадад очиход иймэрхүү бАйшинд тариачин л амьдарна. Ордон нь бол харьцуулах ч юм биш. Монголчууд хамгийн хямд жижг байштн л бариулж байжээ. Богд хааны ордон бол бүр ичмээр. Ядаж байхад бас орос тосгоны байшинтай

Avatar

эжу 2019-06-20 66.181.179.219

Наадуул чинь манай соёлын өвийг нууцаар бүртгэж авах гэсэн санаатай л явж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж