АН-ын бүсгүйчүүд араар тавилтыг "цэгцэлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

АН-ын бүсгүйчүүд араар тавилтыг "цэгцэлнэ"

АН-ын бүсгүйчүүд араар тавилтыг "цэгцэлнэ"

Ардчилсан намын бүсгүйчүүд араар тавилтыг цэгцлэх саналаа УИХ-д хүргүүлж байгаагаа өчигдөр дуулгасан. Тэд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гэр бүлээс гадуурх харилцааг цэгцлэхгүй бол Монголын нийгэмд салалт аюулын харанга дэлдэж буйг сануулав.

Үнэндээ ч, гэр бүлийн гадуурах харилцаанаас болж хамгийн их хохирдог нь хүүхдүүд. Гэхдээ, УИХ-ын гишүүд тэдний саналыг хүлээж авч, араар тавигчидтай хатуу тооцох хууль боловсруулах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, УИХ-ын гишүүдийн дунд нэг байтугай хэд хэдэн эхнэр хүүхэд сольсон хүн А.Сүхбат гишүүнээс эхлээд С.Эрдэнэ, Ч.Улаан, Л.Болд, Сү.Батболд гээд нэрлэгдэнэ. Түүнчлэн авгайгаасаа нууцаар элдэв янзын зургаа илгээж байгаад цахимаар "илчлэгдсэн" Баян-Өлгийн гишүүн ч байгаа. Хэрэвзээ АН-ын бүсгүйчүүдийн санал хууль болж батлагдвал Төрийн тэргүүн маань гэр бүлийн тогтворгүй харилцаатай гэх асуудлаар "шийтгүүлж" ч мэдэх нь. Тиймээс Ардчилсан намын бүсгүйчүүдийн санал авгайгаа "жижигрүүлсэн" улстөрчдийг айлгаад эхэлсэн гэх.

 Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж