Украинд орос сэтгүүлчийг зоджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Украинд орос сэтгүүлчийг зоджээ

 

Украины зүүн хязгаарын өөрийгөө тунхагласан Донецкийн ардын улсад орос сэтгүүлчийг хорьж, зодсон хэрэг гарчээ. “Новоя Газета” сонины сэтгүүлч Павел Каныгиныг өчигдөр /VI.16/  өөрсдийгөө Донецкийн ардын улсын авулгүй албаныхан гэж танилцуулсан бүлэг этгээдүүд зодож танхайрсан аж.

 

Бүлэг этгээдүүд Павел Каныгиныг Киевийн засгийн газрын төлөө ажилдаг хэмээн буруутгажээ. Түүнийг баривчилсан хүмүүс “бидний төлөө юу?… тэдний төлөө юу?” гэж асуухад нь “энх тайвны төлөө” гэж хариулсны дараа нүүр нь цохиж зодсон байна.

 

Павел Каныгин хөхөрсөн нүдтэй зургаа  “Facebook”-т нийтэлсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас түүний аюулгүй байдлын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн жил Славянскт ижил хэрэгтэй тулгарч байжээ.

 

Өмнө нь “Новоя Газета” сонины сэтгүүлч Анна Политковская бусдын гарт амь үрэгдсэн нь дуулиан тарьж байсан юм.

 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мэдээллээр Украины зүүн хязгаарт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн 300 гаруй ажилтан  халдлагад өртсөн гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: RT news

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж