Монгол иргэдийг хил дамнасан гэмт хэрэгт холбогдохгүй байхад Европын байгууллагатай хамтарна | News.MN

Монгол иргэдийг хил дамнасан гэмт хэрэгт холбогдохгүй байхад Европын байгууллагатай хамтарна

Монгол иргэдийг хил дамнасан гэмт хэрэгт холбогдохгүй байхад Европын байгууллагатай хамтарна

Монгол иргэдийг хил дамнасан гэмт хэрэгт холбогдохгүй байхад Европын байгууллагатай хамтарна

Унгар улсын Гадаад хэргийн сайд П.Сияярто манай улсад айлчилж байна. ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд  П.Сияярто нар өнөөдөр /2019.06.20/ өргөтгөсөн уулзалт хийсэн. Уулзалтын дараагаар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.


Д.ЦОГТБААТАР: Унгар улстай хүнс, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч ажиллана 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Унгар Улсын  Гадаад хэргийн сайд П.Сияярто энэ өдрүүдэд болж буй "Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах" сэдэвт дээд хэмжээний бүс нутгийн бага хуралд оролцож байна. Энэ үеэр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Унгар Улсын Гадаад хэргийн сайд П.Сияярто манай улсад дөрөв дахь удаагаа айлчилж,  Монгол-Унгар улсын харилцаанд ач холбогдол өгдөг нь түүний манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаагаар харагдаж байна. Унгар Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохионо. Манай хоёр орны харилцаж ирсэн түүхэнд маш олон бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон харилцаатай. Үүний нэг нь Биокомбинат. Унгар улс зээл өгч, технологийг нь шинэчилж бүтээгдэхүүнийг нь илүү сайжруулахад анхаарч ажиллаж байгаа. Нийтдээ 57 сая ам.долларын зээлийн асуудал байгаа. Монгол талдаа захиргааны шинж чанартай шийдвэрээ гүйцээж гаргах ёстой.

Уулзалтын үеэр хоёр том зах зээл рүү чиглэсэн экспортын үйл ажиллагааг хамтраад дэмжээд явах талаар ярилцлаа. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны маш том орон зай байна. Унгар Улс Европын холбооны гишүүн орон. Хүнс боловсруулах, хөдөө аж ахуйн технологи боловсруулах бэлдэц маш өндөр хөгжсөн. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтаа Монголд хийвэл ажлын байр бий болж, экспортын бараа төрөлжиж, гадаад валютын урсгал нэмэгдэж,  уул уурхайн хараат байдлаас гарахад нэн чухал үүрэгтэй. Хамгийн гол нь Унгар улс олон жилийн түүхтэй учир бизнесийнхэн илүү сайн  мэднэ. Тийм учраас бизнесийн форум хийх санал тавилаа. Усны чиглэлийн хамтын ажиллагаа үргэлжлэх бүрэн боломжтой. Соёл, боловсрол, урлагийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байгаа. Унгарт Европын улсаас манай оюутнууд хамгийн олон буюу 200 залуус сурч байна. Энэ ташрамд Унгарын Засгийн газарт талархал илэрхийлье.

Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллага бол хууль бус наймааны эсрэг хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг  олон улсын байгууллага. Энэ байгууллагатай хамтран "Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах" сэдэвт дээд хэмжээний бүс нутгийн бага хурлын үеэр би "Жижиг орны ард иргэдийг хил дамнасан хууль бус наймаанд татаж оруулах зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй дангаараа тэмцэж чадахгүй байна. Манай иргэдийг татаж оролцуулаад байгаа энэ бүлэглэлүүдийг гишгэх газаргүй болгоход Европын байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бид иргэдээ ийм аюулаас урьдчилсан сэргийлмээр байна. Дэмжлэг үзүүлээч”  гэсэн хүсэлтийг тавьсан. Унгар улстай энэ асуудлаар хамтарч  Монгол иргэдийг аливаа хил дамнасан гэмт хэрэгт хамруулахгүй байх тал дээр үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж