2014-2015 оны NBA-гийн аваргын төлөө “Кливлэнд Кавельерс”, “Голдэн Стэйт” багууд өрсөлдөхөөр шалгараад байсан билээ. Тэгвэл хоёр багийн цувралын 6 дахь тоглолт өнөөдөр болж, "Голдэн Стэйт" өрсөлдөгчөө 105:97-оор хожсон юм. Ийнхүү хожлын харьцаа 4:2 болж, “Голдэн Стэйт” баг дөрөв дэх аваргын цомоо хүртлээ. Тэд хамгийн сүүлд 1975 онд аваргалж байжээ.
Тус тоглолтод улирлын MVP, өнөө цагийн хамгийн "мэргэн бууч" Стивэн Карри 25 оноо, 6 самбараас бөмбөг авч, 8 оновчтой дамжуулалтыг хийсэн бол эсрэг багаас Леброн Жеймс 32 оноог авчээ. Харин плэй-оффын "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагналыг финалын тоглолтод 25 оноо авсан Игуодолад хүртсэн байна.
Цуврал 6: (талбай “Кливлэнд Кавельерс”)
VI.16. “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 97-105
Цуврал 5: (талбай "Голдэн Стэй")
VI.14. “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 91-104 (22–22, 28–29, 17–22, 24–31)
Цуврал 4: (талбай "Кливлэнд Кавельерс")
VI.11. “Голдэн Стэйт” – “Кливлэнд Кавельерс” – 103-82 (31–24, 23–18, 22–28, 27–12)
ЦУВРАЛ 3: (талбай “Кливлэнд Кавельерс”)
VI.09. “Голдэн Стэйт” – “Кливлэнд Кавельерс” – 91-96 (20–24, 17–20, 18–28, 36–24)
ЦУВРАЛ 2: (талбай “Голдэн Стэйт”)
VI.07. “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 95-93 (20–20, 27–25, 15–14, 25–28, OT: 8–6)
ЦУВРАЛ 1: (талбай “Голдэн Стэйт”)
VI.04. “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 100-108 (29–19, 22–29, 22–25, 25–25, OT: 2–10)