Хар тамхитай холбоотой гадаадын долоон иргэнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Хар тамхитай холбоотой гадаадын долоон иргэнийг шалгаж байна

Хар тамхитай холбоотой гадаадын долоон иргэнийг шалгаж байна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал болоод цагдаагийн байгууллагаас 2019 оны эхний зургаан сард энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар өнөөдөр /2019.06.20/сэтгүүлч нарт мэдээлэл өглөө.


Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гадаадын долоон иргэн байна. Үүнээс Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрвөн иргэн, БНСУ-ын нэг, Франц улсын иргэн нэг, Энэтхэг улсын иргэн нэг байна. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг дан ганц Улаанбаатар хотод бус орон нутагт ч гарч, үйлдэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар 12 гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь хар тамхины хууль бус эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох үүрэгтэй.

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүлжээ эмийн сангуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалт болон ҮАБЗ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 05-ны 06/05 дугаартай зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр НМХГ, Нийслэлийн прокурорын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад зургадугаар сарын 10-ны өдрөөс тав хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

Шалгалтад 62 байгууллага хамрагдсан байна. Шалгалтын явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр орлого зарлагын бүртгэл байдаггүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг хүчингүй,  худалдаалсан, сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 нийт 93 үйлдэл илэрснийг материалжуулан эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох зөрчлийг харьяалах байгууллагуудад шалгаж эхэлжээ.

Мөн өнгөрсөн оноос олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм нэвтрүүлэх ородлого нэлээд нэмэгдсэн байна. 2019 онд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх улсын хилээр нэвтрүүлэхийг завдсоан 16 хэргээс 11 нь шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ нь шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис нэвтрүүлдэг шинэ төрлийн урсгал бий болсныг харуулж байна. Иймд ЦЕГ, ГЕГ-тай хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцсээр байна"гэлээ.

ХЭРГИЙН СТАТИСТИК: 2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна.

  • Худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтэгсэн, бусдад өгсөн-65
  • Худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан- 24
  • Зохион байгууллаттай гэмт бүлэглэл- 1
  •  Хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн -12
  • Худалдсан-16
  • Улсын хилээр нэвтрүүлсэн- 16 /Шуудан илгээмжээр 11/
  • Тарьж ургуулсан- 1
  • Орон байраар хангасан- 1

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүүхэд байна.  Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй.

БОЛОВСРОЛЫН БАЙДЛААР НЬ ҮЗВЭЛ: 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна. Орон нутагт 2019 оны зургадугаар сарын байдлаар 12 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд Орхон аймагт 7, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймагт тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж