Буудуулсан байлдагчийн биеийн байдал сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Буудуулсан байлдагчийн биеийн байдал сайжирчээ

Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч  А буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа  талаар бид мэдээлсэн.


Дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “2019 оны тавдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч А нь буудуулсан гэсэн мэдээлэл тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ирсэн. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай очиж хэргийн газар үзлэг хийсэн. Тухайн үед байлдагч А-г Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь сайжирсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Байлдагч А нь гаднын нөлөөтэй буудуулсан уу эсвэл амиа хорлохыг завдсан уу гэдгийг тогтоохоор нарийн криминиластик шинжилгээ хийгдэнэ. Үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэсэн буу, сум зэрэгт шинжилгээ хийхээр сумны хонгио, хошууг эд мөрийн баримтаар хураан авсан. Тиймээс нарийн шинжилгээ хийгдсэний дараа энэ гэмт хэрэг юунаас болж үйлдэгдэв гэдэг нь эцэслэн тогтоогдоно.

Бидэнд ирсэн мэдээллээр тухайн байлдагч нь хугацаат цэргийн алба хаагч байсан бөгөөд хэрэг гарсан өдөр ганцаараа харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг тал бүрээс нь тогтоохоор ажиллаж байгаа учраас эрүүгийн хуульд заасны дагуу тодорхой хугацаа орох байх. Үүний дараа эргээд мэдээлэх болно” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж