Фото: AP
Цагаачдыг Европын холбооны орнуудад тараан хувиарлах квотын үүрэг хүлээлгэх асуудлыг Еврокомисс бэлтгэн зургадугаар сарын 25-26-нб хооронд болох саммитаар авч хэлэлцүүлэхээр шийдээд байна.
"Квотыг хувиарлах асуудлыг ирэх саммитаар дээд төвшинд авч үзнэ” хэмээн эх сурвалж мэдэгдсэн байлаа.
Мягмар гаригт Люксембургт цугларсан ЕХ-ны Дотоод хэргийн сайд нар уг асуудлаар тохиолцоо хийж чаджээ. Гишүүн 28 орны 10-ынх нь сайд нар квот тогтоохын эсрэг байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР