Украины цэргийн хяналтын дор байгаа Донбассын нутаг дэвсгэрт он гарснаас хойш 1592 хүн сураггүй болсон тухай Донецкийн мэдээний агентлаг дамжуулжээ. Донецкийн прокурорын шалгалтын дүнд энэ тухай мэдээлжээ.
“Энэ жилд мужийн сураггүй бологчдын тоо мэдэгдэхүйцээр өслөө. Зургадугаар сарын 1-ний байдлаар тийм хүмүүсийн тоо 1592 боллоо” хэмээн баримтад өгүүлжээ.
Артемовск, Мариуполь, Селидово, Славянск, Краматорск, Дзержинск, Марьинскийн районуудад хамгаас олон тооны хүмүүс сураггүй болжээ.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко тавдугаар сарын 8-нд мэдэгдэхдээ Донбассын сөргөлдөөний үеэр 7000 хүн хүн алагдаж, мянга гаруй хүн сураггүй болсон, тэдний тоонд хүчнийхний 1675 хүн амь үрэгдсэн гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР