Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө компаниуд нэгдлээ | News.MN

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө компаниуд нэгдлээ

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө компаниуд нэгдлээ

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө компаниуд нэгдлээ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг өнөөдөр/2019.06.20/ эхлүүлж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Аянд Аспайр Майнинг ХХК, Багануур ХК, Оюутолгой ХХК, Саусгоби Сэндс ХХК,  Терра энержи ХХК, Энержи Ресурс ХХК болон “Эрдэнэт” үйлдвэр нэгдээд байна. Цаашид мөн бусад уул уурхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин хамтрахад үүд хаалга нээлттэй байх юм.

Дээрх арга хэмжээний үеэр "Саусгоби сэндс" ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ч. Мөнхбат “Хариуцлагатай уул уурхайн асуудал бол маш чухал. Хариуцлагатай, хариуцлагагүй гэдгийг ялгамаар байна. Нэг хэсэг нь дэлхийн стандартыг нэвтрүүлж ажилладаг гэтэл мөн хариуцлагагүй уул уурхай байгаад байдаг. Тэр нь эргээд бусад компанид нөлөөлж ард иргэдэд Монголын уул уурхай хариуцлагагүй гэдэг ойлголтыг бий болгодог. Тэгэхээр ирэх оноос бид хариуцлагатай уул уурхай гэдэг кодыг хэрэгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн шалгалтыг хийж хариуцлагатай уул уурхай мөн гэсэн баталгаа өгдөг болох юм. Манай компанийн хувьд ч мөн Торонто болон Хонгконгийн биржид бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг” гэв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Баялгийн санг бий болгож байж хөрөнгө оруулалтаа татах, түүгээр дамжуулан дэд бүтцийг сайжруулах ажлыг бид хийхгүй бол одоо байгаа 13 тэрбум ам.долларын төсөв, улсын төсвөөр энэ том  бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэдэг бол бүтэшгүй зүйл. Ийм учраас хүнд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, төр өөрөө үүнд манлайлж оролцон баялгийн санг бий болгож ажлын байрыг  нэмэгдүүлэх  эхний алхам  нь энэхүү арга хэмжээ болж байна” хэмээн тус аяны ач холбогдлыг дүгнэлээ.

Б.НОМИНЧИМЭГ 

Гэрэл зургийг М.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюу толгой 2019-06-20 64.119.18.122

Уул уурхайн хулгайч луйварчид хариуцлагтай идэж уух гадныхантай нийлж цөлмөх хуулиар хулгайлч луйвардахаа ярьж дээ

Avatar

ж 2019-06-20 202.170.70.6

Зѳв шүү. Биднийг тэжээж буй ганц салбарын томчуул нэгдэж байгаа нь зѳв

Avatar

Зочин 2019-06-20 202.131.244.210

Бараг бүх том компаниуд нэгджээ. Ажил хэрэг болгох тал дээр амжилт хүсье.

Avatar

Zochin 2019-06-20 202.21.111.20

Zov sh dee. Tomoohon uurhainuudaa demjeed yavah heregtei.

Avatar

Зочин 2019-06-20 203.91.115.243

Бөөн зурсан санамж бичиг.Хэргжүүлж байгаа нь байгаа юм у.Оюутолгой бол бүүр цаашаа баына шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж