Кувейтийн нийслэлд зургадугаар сарын 8-ны өдрийн мэдээгээр, өдөртөө цельсийн +63 градус хүрч халсан байна. “Gulf News”-ийн мэдээлснээр, зургадугаар сарын 13-ны өдөр Саудын Арабын Аль-Маймаахт цельсийн +55 градус хүрч халжээ.
Калифорнийн Ранчо Фурнас Крик дэх үхлийн хөндийд 1913 оны долдугаар сарын 10-нд цельсийн +56.7 градус зааж, дэлхийн агаарын температур дээд цэгтээ хүрч халсныг Дэлхийн цаг уурын байгууллагаас албан ёсоор зарлажээ. Мөн тус байгууллага 1922 оны есдүгээр сарын 13-нд Ливийн Эль Азизиад агаарын температур +58 градус хүрснийг тэмдэглэсэн байна. Мөн 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Кувейт, Митрабэд, 2017 оны тавдугаар сарын сүүлээр Пакистан болон Турбатэд тус тус цельсийн 54 градус хүрч халжээ.
Аризонагийн Их сургуулийн вэбсайтад тавигдсан Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлэлд Азид агаарын температур өдгөө нэмэгдэж, халалт үргэлжилж буйг дурдсан байна. 2016 оны тавдугаар сарын 19-ний өдөр Ражастхан мужийн Фалодид цельсийн 51 градус хүрч халсныг Энэтхэгийн цаг уурын алба бүртгэжээ.
ЭХ СУРВАЛЖ: SKY MET WEATHER, AVTOVOD
Холбоотой мэдээ