Хотын даргын ээлжит халаа, сэлгээ Ж.Батсайханаар үргэлжлэв | News.MN

Хотын даргын ээлжит халаа, сэлгээ Ж.Батсайханаар үргэлжлэв

Хотын даргын ээлжит халаа, сэлгээ Ж.Батсайханаар үргэлжлэв

Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, томилох үйл явц бүтэн дөрвөн сар үргэлжилсний эцэст энэ оны хоёдугаар сарын 27-нд С.Амарсайхан томилогдсон билээ. Тэрбээр хотын даргын албан тушаалд очсоноосоо хойш нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан хэд, хэдэн дарга нарын  халаа, сэлгээ хийжээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод халаа сэлгээ, мэргэжлийн бус томилгоо явагдаж, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна. Дарга нарын томилгоо, бүтцийн өөрчлөлт хийсээр Улаанбаатар хотод хийх ёстой ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрээд байгаа талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн  дарга Ц.Баатархүү мэдээлж байсан удаатай.

ОСНААУГ-ЫН ДАРГЫГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙХАД  АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан

Хотын дарга  энэ сарын 17-нд Нийслэлийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах  газрын дарга Ж.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргажээ. Ж.Батсайхан нь тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хотын даргын  гаргасан дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай  хуулийн  хүнийг эрүүл мэндийн шалтгаантай байхад ажлаас чөлөөлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн болж таарч байгаа юм. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын  газраас  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын /ОСНААУГ/ ажилтнууд руу залган “ Даргыг чинь ажлаас чөлөөлөх захирамж гарсан. Даргынхаа өрөөг чөлөөлж, тамга тэмдгийг нь хүлээлгэж өг” хэмээн шаардах болжээ. 

Энэ талаар ОСНААУГ-ын инженерийн бодлого хариуцсан хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц  "Нийслэлийн  700 гаруй мянган иргэн орон сууцанд амьдардаг гэж бодохоор  ОСНААУГ  50 хувийг манай байгууллага хариуцдаг гэсэн үг. 2017-2018 онд нийслэлийн засаг даргаас  манай байгууллагыг бүрэн хангалттай гэж дүгнэсэн. 2017 онд байгууллагын удирдлагыг шилдэг менежерээр  шалгаруулсан. Гэтэл жилийн  жилд үйл ажиллагаа нь  ахицтай явж байгаа байгууллагын үйл ажиллагаа руу хөндлөнгөөс  хүчээр орж ирж байгаа нь зүй бус.  Хэдийгээр  дөрөв, дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй холбогдуулж байгууллагын дарга нар солигддог ч гэсэн  өнөөдрийнх шиг хүнд байдалд орж байгаагүй. Магадгүй шинээр томилогдож ирсэн хүн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажилчдыг хоморголон халах вий гэхээс айж байна” гэв.

Мөн өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ж.Батсайханы оронд томилогдсон н.Мэндбаяр ажлаа хүлээн авахаар Нийслэлийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах  газарт очсон боловч ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж, хаалгаа түгжиж, хууль бусаар ажил авах гэж байгаа шинэ удирдлагыг байгууллагадаа нэвтрүүлээгүй аж.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГАД САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан зургадугаар сарын 5-ны өдөр гаргасан. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. 

Харин  Ж.Дамдинцэрэн  “Өнөөдрийг хүртэл төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн юм.  Түүнийг ажлаас нь чөлөөлөхийг нийслэлийн соёл урлагийн төлөөлөгчид хотын даргад хандан шаардлага хүргүүлж байсан билээ.

Э.Болорчулуун

Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг чөлөөлж, оронд нь Ардчилсан намыг засаг барих үед Баянзүрх дүүргийн газрын албаны даргаар ажилаж байсан А.Энхманлайг томилжээ.

Дээрх гурван хүн хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн хэмээн шүүхэд хандахаар болсноо мэдэгдээд буй. Тиймээс Хотын дарга гурван ч удаа шүүхэд томилогдох нөхцөл бий болжээ. Түүнээс гадна Хотын захиргааны байранд "Хотын даргын халаа, сэлгээ цаашид ч үргэлжлэхээр байна" гэх бор шувуу нисч байгаа дуулдана лээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Firuza 2019-06-20 122.201.31.78

Үндэслэлгүй халчлаа гээд гонгиноод байгаа энэ 60 тэрбумынхан өөрсдөө намын нэрээр хүмүүсийг зайлуулж байж дарга болоод,болсон хойноо баг бүрдүүлэх нэрээр олон жил ажилласан,ажлаа мэддэг, ар гэрээ авч яваа,өчнөөн зээлтэй өртэй хүмүүсийг ямар ч мэдлэг мэргэжилгүй ердөө л нэг намынх гэдгээрээ дулдуйдсан юмнуудыг ажилд авч байсан юм биш үү. Тэгээд тэр 60 гаа бүрдүүлэхэд зүтгэснээс биш, ажилдаа зүтгэсэн нь юу л бол. Дор дороо суусан суудал дээрээ мөнхрөх санаатай бас.

Avatar

Зочин 2019-06-20 66.181.187.213

Халж болно, гэхдээ хуулийн дагуу халах үндэслэлтэй бол халах хэрэгтэй. Хүнийг эрүүл мэндийн шалтгаантай, өвчтэй байхад нь халж болохгүй л дээ. Хоорондоо дандаа алалцаж байх юмаа. Хохь чинь дээ. Ялагдахын цондон.

Avatar

Dr. adity 2019-06-20 197.210.227.62

ХҮСНЭГТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ БИЧНЭЭСЭЭСТЭЙ ГЭЖ ЮУ !!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!
  Би өөрийн бөөмийн 1-ийг яаж зарж, баян болсон талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Миний нэр бол Оюун Монголоос ирсэн. Би ядуу, эмгэнэлтэй эмэгтэй байсан бөгөөд интернетэд бөөр худалдаж авах талаар интернетээр интернет дээр очиж, Pradhan эмч нар интернетээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрнийхээ 1 хувийг хандивласан бөгөөд би бөөрөнд 780,000 доллар хандивласан. Одоо би Монгол улсад байгаа баян, аз жаргалтай эмэгтэй

Avatar

Uneng husegch 2019-06-20 202.126.88.147

Batsaikhan ajilaas chuluuluh zuv shiidver garsan bn.sanhuugiin albani darga Urantogos,huuliin heltesiin medlegegui nuhur,hangamjiin albani darga geh metchilen shuud tomilson mergejliin bus humuusiig bas buulgaj dotor ni bgaa olon jil ajilsan umaa meddeg humuusiig taviasai.unendee tendert chanartai olon jil ashiglah baraa buteegdehuun niiluuleh company shalgardaggui sh dee.une baga bgaad ch nemergui uchuuhen ch mungu ugsun ni hyatad chanargui baraagaa l shahaj chadna.

Avatar

Zochin 2019-06-20 66.181.161.118

Batsaihang ajilaas chuluuluh ni zuw zvvtei gej bodoj bna

Avatar

Зочин 2019-06-20 49.0.212.97

Гоё гоё

Avatar

zov 2019-06-20 202.179.26.107

jinhene gazriin naimaachidiin syljee-g buulgah heregtei

Avatar

Зочин 2019-06-20 49.0.212.97

Сайхөөн сайхан, нийслэлийн МАН-ын сүйрэл

Avatar

АМАРСАЙХАН ХОНШООРТОЙ БАЙНА 2019-06-20 202.179.25.202

МИ ОВОТЫНХОН ХОТЫГ ДЭНДҮҮ УДААН САМАРСАН.ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮРҮҮЛ ТӨВ АЙМАГ РУУГАА ЗАЙЛЦГАА.

Avatar

Зочин 2019-06-20 192.82.65.224

АМАРСАЙХАН ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙХЭЭС ӨӨР ЮУ Ч ЧАДАХГҮЙ ХҮН ДЭЭ БОЛОВСРОЛ НОЙЛ ЮМ БАЙНА ЛЭЭ ГАНЦ ОЛИГТОЙХОН ТӨГССӨН ИХ СУРГУУЛЬ БАЙХГҮЙ, ХУДЛАА БААХАН ГАДААДЫН СУРГУУЛИЙН НЭР ТЭР НЬ ХЭДХЭН САРЫН ХУГАЦААТАЙ ТӨГССӨН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ӨӨРӨӨ Ч МӨДХӨН ЗАЙЛНА ДАА …

Avatar

зочин 2019-06-20 202.55.188.44

халаа солио хиых нь буруу гэж үзэж байна.

Avatar

АК 2019-06-20 65.49.126.190

Тухайн байгууллагаа бүлэглэл болгосон бол ажил явахгүй шүү

Avatar

МАН хэзээ ч шинэчлэгдэхгүй 2019-06-20 59.153.113.184

Идэж уудаг дарга нар нь нэг нөгөөгөөр, өөр хоорондоо солигдоно. Монголчууд Азгүй Ард түмэн. Ганц тулхтай улстөрийн хүчин нь ялзралаасаа салж чадахгүй байна.

Avatar

Зочин 2019-06-20 202.179.24.17

Ж.Батсайхан байгууллагын мөнгө идсэн хэргээр АТГ-т шалгуулж байгаа гэсэн. Энэ этгээд тендер нэрээр хувь авдаг, үндэслэлгүйгээр ажилласдаа халдаг, олон хүнийг хоолгүй болгосон этгээд. Нийслэл нэр цэвэр, ажил хийдэг хүнээр солих нь зөв. Гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг зайлуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2019-06-20 66.181.161.94

хувалз . газрын наймаачин . паразит хорхойнуудыг халах нь зөв

Avatar

Зочин 2019-06-20 202.9.42.41

Яадаг ч байсан амарсайхан газрын албаны хулгайч албан тушаалтануудын хулгайлссн нийтийн эзэмшлийн газрыг бугдицг буцааж авч байгаа гавьяатай энэ чигээрээ байвал улаанбаатарчууд амарсайхныг л сонгоно тэр ундсэн хуулиараа хотын даргыг иргэд сонгодог болно гэж оруулаарай хотын товийн бух газрын гэрчилгээг цувлах хэрэгтэй угаасаа бугд газрын тухай хуулийн бух заалтыг зорчсон газрууд байгаа

Avatar

Зочин 2019-06-20 202.179.24.99

Анхмаа авгайг зайлуулах хэрэгтэй сургуульд нь сүрьеэ гараад төрөх.д нь эх үхээд байхад
юу ч хийхгүй далжгар хүүхэн байна лээ

Avatar

Зочин 2019-06-20 202.179.24.99

Зөв 60 тэрбумтангууд миеэ батболдтоонгуудыг зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-20 119.40.98.162

emnelegt iim udaan hevtuuldeggui sh de dundaj or honog 10 sh de b** hudlaa hutsaarai ene garuud zugeer l ajil tasalsan hun bna ene nohor

Avatar

Зочин 2019-06-20 202.131.236.170

ОСНААУГ маш муу ажиллаж байгаа шүү дээ. Ажлаа хийдэг хүн хэрэгтэй. ОСНАА-н холбогдолтой засврын ажлын үед эзэнүй байж болохгүй л дээ. Өвлийн бэлгэлийн ажил эзэнгүй болосн байна. Ямар нэг шийд гаргах нь зөв.

Avatar

Зочин 2019-06-20 103.26.195.114

Өмнөх засаг ноёны хууль бус шийдвэрүүд энэ хүнийг хүнд байдалд оруулж байна.нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол ажилдаа орж оронд нь улс төрийг томилгоогоор тавигдсан нөхдүүд гарах нь зөв ш дээ.аль нам байх нь хамаагүй.Сургууль цэцэрлэгүүдэд бол Анхмаа гэж авгай, БГ-ын дарга Гантулга гэж 2 нөхөр нилээд хэдэн хүнийг хоолгүй болгосон шүү.

Avatar

Зочин 2019-06-20 202.126.89.134

Ажлаа хийж чадахгүй хүмүүс чөлөөлөгдөх нь зөв
Хотын иргэдийн дунд олон чадвартай хүн зөндөө байна.Зөв зөв.

Avatar

Зочин 2019-06-20 185.107.47.215

tiim AMARSAIHAN ch ajlaa uguh heregtei

Avatar

zochin 2019-06-20 64.119.20.207

BODOL SANAA NEG KHUMUUSEE SONGOJ AJILLAKH NI DARGYN SHIIDEKH ASUUDAL , ENE NUKHUD BOLOKHGUY BOLOOD L KHALJ BAYGAA , BURUU ZUYL ALGA ,AJILLAJ BAYGAA NERTEY AJLYG NI UNAGAAD BAYWAL KHEN DURTAY BAYKH WE?

Avatar

Зочин 2019-06-20 175.38.211.239

ХАЛСАН НЬ ДЭЭР ШҮҮ ДЭЭ, ХАМТ АЖИЛЛАХ БАГ АА ӨӨРӨӨ БҮРДҮҮЛНЭ БИЗ…

Avatar

зочин 2019-06-20 66.181.161.84

Хнн … Цаана нь олон хүний амьдрал орвонгоороо эргэдэг юм даа .. … за за Ардын намын хулгайчууд бие биенээ халнуу алнуу надад ч падгүй л дээ ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж