"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү? | News.MN

"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү?

"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү?

"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү?

Шинэ эрин дунд сургуулийн шалгалтын материал алдаатай бодлоготой байснаас 1250 хүүхдийн эрх ашиг зѳрчигдсѳн байна. Энэ асуудлаар тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөл ѳнѳѳдѳр /2019.06.20/  мэдээлэл хийсэн. Мөн үүнтэй холбоотойгоор бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны байр суурийг нэгтгэн хүргэж байна. 


“АЛДААТАЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ БЭЛТГЭСЭН  БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙХ” 

Энэ асуудлаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны дөрөвдүгээр сард А /200, А/192 гээд хоёр тушаал гарсан. Сайдын А/200 тушаалд “Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд зургаан нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглосугай” гэж тусгасан. Харин А/192 тушаалд ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр улирлын хичээл эхэлсэнтэй холбоотой ялангуяа тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын хичээлийн жил үргэлжилж байх хугацаанд ямар нэгэн уралдаан, тэмцээнд оролцуулахгүй, төлбөр хураамж авч болохгүй гэж тусгасан юм.

Харин “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гээд салбар яамны харьяа Олон улсын хөтөлбөртэй гурван сургууль тус тусдаа удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлөөрөө жил бүр хуралдаад, хэчнээн хүүхэд элсүүлж, шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг хэлэлцэж, шийддэг. Эдгээр сургуулиуд 2017 оноос эхлэн элсэлтийн шалгалтаа бие даан зохион байгуулах эрхийг олгосон. Шалгалтыг шударга, ил тод зохион байгуулахын тулд шилэн технологийг нэвтрүүлэх үүргийг өгсөн. Одоо ашиглаад явж байна. Шалгалт зохион байгуулах үеэр ямар нэгэн алдаа гараагүй юм байна. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн 1200 эцэг, эхчүүд газар дээр нь дүнгээ харсан. Харин шалгалтын сэдэв боловсруулалтын явцад тухайн ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн хөндлөнгийн байгууллага алдаа гаргасан. Тэгээд тус сургуулийн шалгалт зохион байгуулах комисс хуралдаад,  тэр хоёр шалгалтын дүнг хүчингүй болгон эцэг, эхчүүдэд хариу мэдэгдсэн гэдэг мэдээллийг өгсөн. Шалгалтыг сургуулийн захиргаанаас зохион байгуулсан учраас яамнаас “Ингэ тэг” гэж хэлэх эрх байхгүй. Мэдээж энэ шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар үүрэг хүлээж, шалгалтын материал бэлтгэж, алдаа гаргасан хөндлөнгийн байгууллагад хариуцлага яригдах байх. Одоо бол нэгэнт шалгалт зохион байгуулаад дууссан. Олон улсын жишгээр алдаатай даалгаврын оноог хүчингүй болгосноо эцэг, эхчүүдэд мэдэгдсэн гэсэн хариуг өгсөн. Дахин шалгалтыг зохион байгуулах боломжгүй. Гэхдээ энэ асуудлыг тухайн сургуулийн захиргаа л шийднэ. Цаанаасаа Кембрижийн шалгалтын олон улсын төвөөс хянаж байгаа. Бүх зүйл нь цаанаасаа хяналттай явж байгаа” гэв.


  “ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛЭЭР НЭГ ХҮҮХДЭЭС 25 МЯНГАН ТӨГРӨГ АВСАН”

“Бид бүхэн “Шинэ эрин” сургуулийн зургадугаар ангид элсэн суралцах хүсэлтэй, шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл байна. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Кембрижийн сургалттай “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” гэсэн хоёр сургуулийн дунд ангийн элсэлтийн шалгалтын явц шударга бус болсон талаар олон нийтэд мэдээлж байна. Тус сургууль дунд ангийн бүртгэлээ зохион байгуулахдаа нэг хүүхдээс 25 мянган төгрөгийн хураамж авсан. Математикийн шалгалт энэ сарын 16-ны өдөр 11.00 цагт болсон бөгөөд шалгалтын дүнг тэр даруйд нь сурагчдад мэдээлсэн. Гадна талбайд эцэг, эхчүүдэд тусгай дэлгэцээр харуулж, оноог шууд жагсаах байдлаар харуулсан. Шалгалтын үйл явц дууссаны дараагаар зарим хүүхдүүдээс алдаатай бодлого байсан гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн үед сургуулийн захиргаа шалгалтын материал алдаатай байсныг мэдээгүй байсан. Тэгээд шалгалт зохион байгуулсан өдрийн оройн 21.00 цагт сургуулийнхаа вэб сайтад шалгалтын материалыг нийтэлсэн. Тэр материалыг хүүхдүүд хараад “Тийм байгаа биз дээ. Энэ бодлого алдаатай байна” гэж ярьж эхэлсэн.

Зарим хүүхдийн эцэг, эх багш нараар хянуулахад үнэхээр алдаатай байсан. Тэгээд тус сургуулийн сургалтын менежертэй нь  уулзахад “Та өргөдөл бичээд өг” гэхээр нь бичиж өгсөн юм. Харин захиралтай нь уулзахад “Манай сургууль өнгөрсөн долоон жил элсэлтийн шалгалт зохион байгуулж байна. Алдаа гарах ёсгүй. Шалгалтын тест зөв гэдэгт 99.9 хувьтай гэдэгт итгэлтэй байна” гэдэг хариултыг өгсөн. Гэтэл маргааш өдөр 15.30 минутын орчимд тус сургуулийн вэб сайтад байршсан алдаатай шалгалтын материалаа солиод оруулсан. Маргаашнаас нь эцэг, эхчүүдийг дуудаж сургууль дээр уулзсан. Ингэхдээ “Элсэлтийн шалгалтын материал алдаатай байна. Алдаа гаргахдаа “А” вариантын 28, 40 дүгээр бодлого, “Б” вариантын 18 дугаар бодлого хоёр зөв хариулттай, есдүгээр бодлого нь бас алдаатай байсан” гэдгийг хүлээн зөвшөөрч хэлсэн” тухай эцэг эхийн төлөөлөл ярилаа.

“Шинэ эрин” сургууль боловсролын олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлдэг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гурван том сургууль юм. Бүгдээрээ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа сургууль. Сургуулийн удирдлагаас салбар яамдаа санал болгосноор шалгалтын тестийг боловсруулдаг багийг бүрдүүлж авдаг. Тэр багаас боловсруулсан шалгалтын тестийг комисс шалгасан гэсэн мэдээллийг эцэг, эхчүүдэд өгчээ. Гэвч тус сургуулийн зүгээс алдаатай шалгалтын материал боловсруулаад 1251 хүүхдээс шалгалт авчихаад ямар ч хариуцлага, арга хэмжээ авахгүй байгаад эцэг, эхчүүд болон хүүхдүүд гомдолтой байна гэв.

“ШИНЭ ЭРИН” СУРГУУЛЬ ШАЛГАЛТАА ШУДАРГААР ДАХИН АВАХ ЁСТОЙ”

Эцэг, эхчүүдийн зүгээс “Сургуулийн захиргааг өнгөрсөн нэг дэх өдрөөс шалгалтын материал алдаатай байсан талаар “Олон нийтэд танилцуулаач ээ” гэхээр ямар ч хариу өгөхгүй байна. Одоогийн байдлаар 61 эцэг, эх гарын үсэг зурж, гомдол гаргаад байна. Харин салбар яамны удирдлагуудад хандахад “Бид энэ асуудлыг мэдэхгүй. “Шинэ эрин” сургууль захиргаа өөрсдөө шалгалт зохион байгуулах асуудлаа хариуцна” гэдэг хариултыг өгсөн байна.

Тус сургууль шалгалтын бүртгэлийн хураамжийн төлбөр гэж нэг хүүхдээс 25 мянган төгрөг авсан. Шалгалтад 1250 хүүхэд орохоор нийт 31 сая төгрөг болж байгаа юм. Энэ төсөв шалгалтыг зохион байгуулахад хангалттай хүрэлцэх мөнгө. Мэдээж энэ шалгалтын материалыг боловсролын салбарт тэргүүлж буй мундаг доктор, профессоруудаар шалгалтын материалыг хянуулсан гэж ойлгож байгаа. Гэтэл тэр тусгай баг комисс нь тавдугаар ангийн хүүхдийн хэмжээнд бодож чадахаа байчихсан юм уу. Эсвэл энэ алдааг санаатайгаар гаргав уу. Бидний зүгээс тус сургуулийн удирдлагыг “Дахин шударгаар шалгалтаа дахин алдаагүй зохион байгуулаач ээ” гэдгийг л шаардаж байна. Тэгэхгүй бол эцсээ хүртэл тэмцэх болно” гэдгийг мэдэгдэв.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-20 59.153.85.72

Дахин шалгалт авах нь хамгийн зөв сонголт " сургуулийн захирал Амартүвшин зугтаад олдохгүй , Сайд нь шийдвэр гаргах чадамжгүй энэ үед 1200 хүүхэд , эцэг эхчүүд бид одоо хэнд хандах бэ ??? Салбарын сайд нь шийдвэр гаргаж чадахгүй бол Ерөнхий сайд Хүрэлсүхд хандаж гомдол гаргая.

Avatar

Зочин 2019-06-20 202.9.42.125

Хүмүүсээ аливаа юманд жаахан хүлээцтэй учирий нь сайн олж байж хүн муулж байгаач.Нэг юм хальт сонсонгуут л дагаад намирдагаа болимоор юм.

Avatar

Нэр 2019-06-20 202.131.242.154

зайлуул, өөрөө бодоод алдааг нь шалгачихаж чадахгүй байж хэл ам хийгээд явахын 😀

Avatar

ИРГЭН 2019-06-20 202.126.89.108

Хүрэлсүхийн сэлэм нэг иймэрхүү

Avatar

Зочин 2019-06-20 202.126.89.108

Иргэний нийгмийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулах нь сйан дур. Гэхдээ нэг л зүйлд захирагдана. Тэр бол хууль. Иймд энэ байгууллагыг боловсролын яам шалгах ёстой. Ямар зардал гарлаа гэж нэг хүүхдээс 25000 төгрөг авдаг юм бэ. Нөгөө талаар энэ сургууль болон тэр тест зохиосон хмүүс бүгд төрөөс цалин авдаг. Монголд хоёр төрлийн сургууль бий. 1-рт төр, 2-рт хувь. Шинэ эрэн төрийн сургууль тул төр мэдээд эдгээр халтар дарганцаруудыг солих ёстой. Арга хэмжээ авах ёстой. Нөгөө талаар сайдын тушаал

Avatar

иргэн 2019-06-20 202.126.89.108

атематикийн бодлогоо сайн бодож чаддагүя багш хүн тест зохио он байна.

Avatar

Зочин 2019-06-20 183.177.106.66

1 бодлого алдаа байхад л бүх хүүхдийн эрэмбэ дараалалд нөлөөлнө. Ийм олон бодлого алдаатай байсан юм чинь олон хүүхдийг хохироосон байж таарна. Шалгалтаа сайтар боловсруулаад намар дахин авах хэрэгтэй. Яам нь бидний буруу биш гээд суугаад байж болохгүй, хяналт, зохицуулалтаа сайн хий. АТГ-аас хэдэн туршуул явуулья даа.

Avatar

зочин 2019-06-20 64.119.27.220

алдаатай тестээр шалгалт авах буруу. шалгалтыг дахин авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-20 64.119.27.220

алдаатай байсан бол шалгалтыг дахиж авах хэрэгтэй. ганц биш хэд хэдэн алдаа байсан байна. уучлалт гуйгаад шалгалтаа дахин авахдаа чамбай бэлдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-20 103.9.90.98

бүртгэлийн хураамжийг яагаад 25.000 төгрөг авах болсон үндэслэлийг танилцуулах ёстой, нийт цугларсан мөнгө 31 сая төгрөг болсон гэсэн энэ мөнгийг юунд зарцуулах юм бэ, энэ төрийн сургууль гэсэн биздээ

Avatar

Зочин 2019-06-20 202.126.88.50

20r surguuliin turees, printer tsaas, delgetsnii turees, printer nuud olon huvilhaar hor, zarim dotorh selbeguud evderne. Bagsh ajilchid suragchid zohion baiguulalttai bolgoh gej ajillasan. Er ni bol 20r surguuliin turesend iheehen mungu orson baih

Avatar

Зочин 2019-06-20 103.9.90.98

одоо дахин шалгалт явуулах ёстой өөр гарц байхгүй

Avatar

kub 2019-06-20 202.126.89.205

khuviin surguuli shuu dee, shalgaltyn bodlogoo zokhioj chadakhgui surguulid khuukhdee oruulna geed guigeed baigaag oilgokhgui l bn. uil ajillagaa ni togtson zaakh arga zuitei ulsyn laboratori surguuli bol odoo yaakhav …

Avatar

хххх 2019-06-20 103.229.122.246

захиралууд нь хахуул авч хүүхэд оруулдаг биздээ. саяхан нэг захиралинь шүүхээр орчоод зүгээо ажлаа хийгээд л явж ѳна. чадлаараа хүүхэд ордоггүй газар. шахаас захиас гэд. 40 хүүхэд авахад 5 нь яг толгойгоороо ордым уу.

Avatar

Зочин 2019-06-20 202.126.88.50

Haha hahuuliar orson gej bodohod saindaa 1,2 l baih. Zarim humuusiin 2-3 jil alban hucheer albadsan, potentialaar bodoh yumiig zahirsnaar orj ireed yu ch hiidguim. Sain hedee guitsehgui. Neg hotsrood l ard uldene

Avatar

MGL khun 2019-06-20 64.119.16.120

ungursun jil mun ylgaagui iimerkhuu khuuduutai zuil khiigeed shalgaltiin materialaa uzey gekhleer uzuulekhgui nuun daragduuldag gazar bnalee. mun neg khuukhdees 25-40n say tugrug tulj orson geed bodit jisheenuud zunduu l yrigdaj bsan. eniig tooj shalgaj shudraga bolgokh talaas ni khandakhgui bol zagas tarkhinaasaa utdugiin ulger bolj baigaa gazar chini ene olon ulsiin surguuli shine erin shuu

Avatar

> 2019-06-20 49.0.212.97

МАН-д итгэхээр эрхий хуруундаа итгэ

Avatar

Зочин 2019-06-20 202.126.89.201

ХӨГИЙН ШААРУУД МӨНГӨНӨӨС ӨӨР ЮМ БОДООГҮЙ ГЭДЭГНЬ ТОДОРХОЙ БНА

Avatar

Зочин 2019-06-20 64.119.21.113

. Олон улсын хөтөлбөрийг үнэгүй зааж байгаа нь их юм. Юугаа ч мэдэхгүй байж сөрөг сэтгэгдэл үлдээх юу ч дуртай юм.

Avatar

иргэдийн татвараар оршин тогтнож бгааздээ 2019-06-20 202.126.89.200

юу гэсэн vг вэ? та биднээс авсан татвараар санжууждэг биздээ

Avatar

Хахх 2019-06-20 108.170.182.183

Бөх, морь, албан тушаал, зээл, элсэлтийн шалгалт, цэргийн эрүүл мэнд, амь нас, эмчилгээ,…, за ер нь будлиангүй юм алгаа

Avatar

Зочин 2019-06-20 202.9.43.13

Bolj buteh yum yu ch alga daa. Yana daa. Duguilan baiguulaad bosdgiimuu. Ene hediig haraad ulam l dordoh yum shig bna.

Avatar

Зочин 2019-06-20 202.9.42.18

Хариуцлагатай болж бүтдэг юм гэж энэ монгол улсад байна уу? Тэр хөндлөнгийн гээд байгаа дуракууд чинь цагдаагаар хамгаалуулчихаад архидаж байсан хэрэг үү?

Avatar

Зочин 2019-06-20 103.212.118.250

utasnii dugaar ni baival heleed ogchih negdeh gesen yumaa

Avatar

Гантулга 2019-06-20 202.55.188.40

Би ч бас нэгдмээр байна миний утас 89895396

Avatar

Зочин 2019-06-20 103.212.118.250

etseg ehiin toloolliin utasnii baina uu meddeg humuus ni heleed ogchih minii huuhed bas orson yum tegeed negdeh gesen yumaa

Avatar

Зочин 2019-06-20 202.21.107.110

Завхарсан юм.

Avatar

м 2019-06-20 203.91.115.40

кембриж бишээ гаруудаа жинхэнэ МОНГОЛ БОЛОВСРОЛ ЭНЭ УЛСАД ХЭРЭГТЭЙ ДАНДАА ГАДААДААР СЭТГЭСЭН БАЛАЙ ЮМНУУД БОЛЛОО

Avatar

зочин 2019-06-20 64.119.26.31

яамны харалган бодлого болон өнөөгийн эцэг эх болж буй залуусын тэнэг үйлдэл аль аль юмаа энэ хэл ам бол

Avatar

зочин 2019-06-20 64.119.26.31

ишш одоогийн энэ эцэг эхийн байж байгаа царай, бас кембрижийн гэж олны хүүхдийг ялгаварласан, гадныханд мөнгөө бариад очих суралцагч бэлдэж өгөх, улмаар монголын оюуныг гадагш урсгах төрийн бодлогын хар гай юм, гээндээ ч гоондоо ч гэдэг болж байгаа нь энэ

Avatar

Зочин 2019-06-20 64.119.17.71

Хүүхдийнрээ үгээр үг хийж сүржигнэх хэрэггүй Одоо улс төржих юм байна хэвлэлийн хурал хийгээд л…

Avatar

Сарнай 2019-06-20 202.131.248.198

Шалгалтын материал алдаатай учраас хүүхдүүд 100 оноо бүрэн авч чадаагүй байх. Авсан бол юу гэсэн үг байх уу?

Avatar

Zochin 2019-06-20 103.212.119.143

Olon huuhed shuud 0 avch shuud hasagdaj baisan shuu dee bas olond ni ih baga onoo avaad bid shuud harj bsan uun daa goshignood bgaa um shudraga bolson

Avatar

Зочин 2019-06-20 202.55.188.35

Наад шударга гэдэг үгээ больчооч. Хууль зѳрчиж байна гэж хэлж сур. Тэгээд ямар хууль зѳрчигдсѳн, зүйл заалтыг нь хэлж бай.

Avatar

Сайханаа 2019-06-20 202.21.113.58

Алдаатай бодлого байлаа гээд бүх хүүхдэд адилхан л нөлөөлнө. Шалгалт л юм чинь ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Алдаатай 2 бодлогыг хасаад дүнг жагсаахад чанарын өөрчлөлт гарахгүй. Эцэг эхчүүд харин буруу зүйлд хүүхдээ сургаад байна уу даа,

Avatar

Зовлон үзэж байгаа аав... 2019-06-20 66.181.165.246

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд… хүүхдээ 1-р ангиас нь монгол сургуульд өгч монгол хэлээрээ суурийг нь тавихгүй бол маш том алдаа болж байна шүү!!! Монгол хэлээ мэдэхгүй хүүхэд том болоод маш хэцүү асуудалтай тулгарч байна!!! Монгол хэлээ мэдэхгүй, монголоор ярихдаа муу, монгол хэлээр юмыг ойлгохгүй… Монголын их дээд сургуульд сурна гэж бүүр ярилтгүй… Иймд монголоор нь суурийг нь тавиач ээ гэж зөвлөх байна… Маш том асуудал босч байна шүү!!!

Avatar

Иргэн 2019-06-20 202.179.24.18

Энэ үнэн. Манай найз ганц хүүхдээ унаган орос хэлтэй болгоод өндөр төлбөртэй сургуульд өчнөөн жил сургасанч хүүхэд нь арай гэж дээд сургууль төгсөөд ажил олоход ч хэцүү байгаа гэсэн. Учир нь монгол хэлээрээ хүмүүстэй ойлголцоход хэцүү харьцаа хандлагын хувьд таарамжгүй гэж байсан. Тиймээс хүүхдээ гадаадад сургаж амьдруулж гадаад хүнтэй суулгах гээгүй бол хүүхдээ битгий над шиг болгочихоорой гэж байсан.

Avatar

Зочин 2019-06-20 64.119.26.143

Оросоороо уншиж чадаж байвал их юм болсон хүүхдүүд дүүрэн байна. Өөрөө ч мэдэхгүй хэлээр хүүхдээ сургана гэж юугсэнч үгийн бөөмэд. Хүүхэд нь гадаад хэл дээр сургуульд сурдаг, эцэг эх нь юугаар ч туслаж чаддаггүй, хажууд нь цэвэр бич гээд сууж байдаг хүмүүс байна. Зарим нь бүүр хүүхдээ айлд суулгадаг нь байна. Харахаар элэг хөшчих гээд байдаг юм. Мөнгөтэй л гэж харагддаг байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж