Танилц: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ гишүүд

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Танилц: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ гишүүд

Танилц: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ гишүүд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд багтах хоёр хүнийг тодруулах санал хураалт дуусгавар болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санал болгож, томилогдсон Э.Батбаяр, Монголын Хуульчдын холбооноос санал болгож, томилсон В.Оюумаа нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байгаа юм.

Тиймээс нөхөн гурван гишүүнийг тодруулахаар хоёр нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дуусгавар болж, нэр дэвшигчид тодорчээ. анхан шатны шүүхээс Т.Мэндсайхан, Давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан нарыг тодруулаад буй. Тэднийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

Харин Улсын дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаагүй бөгөөд тус бүрэлдэхүүн хуралдаж, нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.


 

НЭР ДЭВШИГЧ Т.МЭНДСАЙХАН

Төрсөн он:

  • 1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

Мэрэгжил:

  • Эрх зүйч, хууль зүйн ухааны доктор

Төгссөн сургууль, зэрэг цол:

  • 1972-1977 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургууль
  • 1977-1982 онд Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар 10 жил
  • 1982.1986 онд ОХУ-ын Екетаринбургийн Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, мэргэжлээр
  • 1993-1995 онд МУИС-ийн  Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн.
  • 1998-2001 онд ХБНГУ-ын Маннхаймын их сургуульд  хууль зүйн ухааны магистр
  • 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1986-1988 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд хөдөлмөрийн улсын байцаагч
  • 1988-1990 онд Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн
  • 1990-1992 онд Монголын залуучуудын холбоонд эдийн засагч
  • 1992-1993 онд Дуулга хоршооны захирал
  • 1993-1994 онд “Тэнхлэг зууч” ХК-ний захирал
  • 1995-2005 огд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын тэнхимийн багш
  • 2002-2008 онд Хууль зүйн үндэсний төвийн сургалтын төвийн дарга
  • 2005-2011 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч
  • 2012-2013 онд “Боналекс” хуулийн компани ахлах хуульч
  • 2012-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн гэрээт профессор
  • 2014-2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  • 2018 оны 9 дүгээр сараас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор

НЭР ДЭВШИГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

Төрсөн он:

  • 1965 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.

Мэрэгжил:

  • Эрх зүйч

Төгссөн сургууль:

  • 1973-1983 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль
  • 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн

Ажлын туршлага:

  • 1988.07-10 дугаар сард Дорноговь аймгийн шүүхэд “Дадлагажих ажилтан”
  • 1988-1991 онд Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн шүүхийн “Шүүгч”
  • 1991.04-07 дугаар сард Хууль зүйн яаманд “зааварлагч”
  • 1991-1996 онд “Билгүүн” ББХК-д хуулийн зөвлөх
  • 1996-2001 онд Дорноговь аймгийн шүүхийн “Шүүгч”
  • 2001-2006 онд Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхэд Ерөнхий шүүгч
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2008-2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2013-2014 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч”
  • 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  • 2015.07.01-ээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Улсад 31 дэх жилдээ ажиллаж байгаа аж.

Хуулийн дагуу Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж