Ж.Батзандан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хуулиар зохицуулах шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хуулиар зохицуулах шаардлагатай байна

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж, Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсч, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тодорхой санал хүргүүлэхээр боллоо.

 

Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь зөвхөн Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын хүрээнд зохицуулагдаж байна. Гэтэл хуулиар зохицуулах шаардлага үүсгээд байгаа. Тийм учраас Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аас яаралтай батлах шаардлагатай. Нөгөө талдаа газрын үнэлгээг шинэчлэн тогтоох шаардлага байна” гэв. Дээрх асуудлын хүрээнд Өргөдлийн байнгын хороо Засгийн газар, хотын удирдлагад тодорхой үүрэг чиглэл өгөхөөр болж, мөн Эдийн засгийн байнгын хороонд тогтоол хүргүүлэхээр болсноор хуралдаанаа өндөрлүүлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж