Хан-Уул дүүргийн зорилтот өрхийн гишүүд иргэний үнэмлэхээ гардан авлаа | News.MN

Хан-Уул дүүргийн зорилтот өрхийн гишүүд иргэний үнэмлэхээ гардан авлаа

Хан-Уул дүүргийн зорилтот өрхийн гишүүд иргэний үнэмлэхээ гардан авлаа

Хан-Уул дүүргийн зорилтот өрхийн гишүүд иргэний үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2019 онд Хан-Уул дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Төлөвлөгөөнөөс гадна дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагаа нь дүүргийн “Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс, албад зорилтот 987 өрхүүдийг хариуцан ажиллах хуваарь”-ийг баталсан. Батлагдсан хуваарийн дагуу хэлтэс, албад хариуцан ажиллах өрх бүрт очин зорилтот өрхүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцан үнэлгээ хийж өрхүүдийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон.

Тодорхойлсон асуудлыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дэмжлэг үзүүлж шийдвэрлэх талаар арга хэмжээ авч байгаа бөгөөд 24 хэлтэс, албад уялдаа холбоогоо сайжруулан хамтарч боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамж, хамгааллын олон үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Дээрх зохион байгуулалтын ажлын үр дүнд өнөөдөр зорилтот өрхийн 71 иргэнд иргэний үнэмлэх, 14 хүүхдэд төрсний гэрчилгээг нь гардуулан өглөө. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ гардан авсан хүүхэд, иргэд баярласан талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ дүүргийн удирдлагуудаас сонирхсон зүйлээ асууж тодрууллаа.

Оны эхний хагас жилийн байдлаар 987 зорилтот өрхийн 13 хувь нь хөгжлийг бүтээгч өрх  болж, нийт өрхийн 25 хувь нь хөгжлийн түвшин ахисан байна. Мөн өрхийн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүн амын 35 хувь нь байнгын ажлын байртай болсон байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж